x

“Nvidia”-гийн үнэлгээ Энэтхэг, Япон, Их Британийн ДНБ-ээс давлаа

Цахиурын хөндийн чип үйлдвэрлэгч “Nvidia” компанийн зах зээлийн үнэлгээ 4 их наяд ам.долларын босгыг давснаасаа хойш ердөө гурван сарын дараа 5 их наяд ам.долларт хүрчээ.

Тус компанийн зах зээлийн үнэлгээ ийнхүү шинэ босгыг давсан нь "Apple" компанийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Жобс 18 жилийн өмнө анхны "iPhone" гар утсыг танилцуулснаас хойш технологийн салбарт гарсан хамгийн том өөрчлөлт гэж үзэж байгаа хиймэл оюуны технологийн шилжилтийг улам тодотгож байна. “iPhone”-ийн амжилтын ачаар "Apple" компанийн зах зээлийн үнэлгээ эхлээд 1 их наяд ам.доллар, дараа нь 2 их наяд, эцэст нь 3 их наяд ам.долларт хүрсэн юм.

Гэсэн хэдий ч хиймэл оюуны зах зээлийн өсөлт тогтвортой байх эсэх талаар эргэлзээ гарч эхэлжээ. Английн Төв банкны шинжээчид энэ сарын эхэнд хиймэл оюуны “тэсрэлтээр” хөөрөгдсөн технологийн компаниудын хувьцааны ханш огцом унах эрсдэл нэмэгдэж буйг анхааруулсан байна. Олон улсын валютын сангийн тэргүүн мөн үүнтэй ижил анхааруулгыг өгсөн байна.

2023 оны эхнээс хойш "Nvidia" компанийн хувьцааны үнэ хурдтай өсөх болсон гол шалтгаан нь чипүүд нь асар их эрэлттэй байгаатай холбоотой. Лхагва гарагт тус компанийн нэгж хувьцааны үнэ арилжаа хаагдах мөчид 207.04 ам.долларт хүрч, нийт 24.3 тэрбум ширхэг хувьцаа арилжаалагдсан нь компанийн зах зээлийн үнэлгээг 5.03 их наяд ам.долларт хүргэсэн байна.

Олон улсын валютын сангийн мэдээллээр, "Nvidia"-гийн зах зээлийн үнэлгээ Энэтхэг, Япон болон Их Британийн Дотоодын нийт бүтээгдэхүүнээс (ДНБ) давсан байна.

"Nvidia" компани өөрийн график процессоруудыг (GPU) видео тоглоомд ашиглахаас эхлээд "ChatGPT" болон зураг үүсгэгч зэрэг хүчин чадал ихтэй хиймэл оюуны системүүдийг сургахад ашиглах хүртэл дасан зохицуулах чиглэлээр тэргүүлж байгаа юм. Хүмүүс хиймэл оюунд суурилсан чатботуудыг улам өргөнөөр ашиглаж эхэлснээр чипийн эрэлт огцом өссөн байна. Үүнтэй зэрэгцэн технологийн компаниуд ийм төрлийн системийг бүтээх, ажиллуулахын тулд илүү олон чип авахыг эрмэлзэх болжээ.

"Nvidia" компанийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг хэдэн жилийн өмнө зүгээр л “сонирхолтой” байсан дэвшилтэт хиймэл оюунд суурилсан чатботууд одоо үнэхээр ашигтай болж, ирээдүйд ашиг орлого авчрах боломжтой болсон хэмээн мэдэгдэж, хиймэл оюуны технологийн хэт хурдтай өсөлттэй холбоотой талаарх санаа зовнилыг багасгажээ.

Энэ долоо хоногт Женсен Хуанг Өмнөд Солонгосыг зорьж байгаа бөгөөд тэрбээр АНУ, Хятад, Япон зэрэг Номхон далайн бүсийн эдийн засгаар тэргүүлэгч орнуудын удирдагчид жил бүр цугладаг Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох юм. Энэхүү уулзалт нь чөлөөт худалдааг дэмжиж ирсэн хэдий ч одоо АНУ-ын технологи болон бусад бүтээгдэхүүнд ногдуулсан өргөн цар хүрээтэй тарифтай тулгараад байгаа юм.

Мягмар гарагт Женсен Хуанг 500 тэрбум ам.долларын чипийн захиалга хийгдсэн тухай зарлажээ. Мөн тус компани "Uber"-тэй робот таксины салбарт, "Nokia" компанид 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 6G технологийн хөгжүүлэхэд хамтран ажиллахаар болсноо мэдэгдсэн байна.

Үүнээ гадна, "Nvidia" АНУ-ын Эрчим хүчний яамтай хамтран хиймэл оюунд суурилсан 7 шинэ супер компьютер бүтээхээр ажиллаж байна.

Эх сурвалж: Kyodo

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top