x

Савласан усны эзэн технологийн магнатуудыг гүйцэж, Хятадын баячуудыг тэргүүллээ

Хятадын савласан усны томоохон компани болох “Nongfu Spring” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жун Шаньшань энэ жил 74.5 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө Хятадын хамгийн баян хүн болсон тухай “Hurun” судалгааны хүрээлэн мэдээлжээ. 

Ж.Шаньшань 2020-2023 онд “Hurun”-ы баян хятадуудын жагсаалтыг тэргүүлж байсан боловч 2024 онд “TikTok”-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жан Иминд тэргүүн байраа алдсан юм. Өдгөө 70 настай Ж.Шаньшань хөрөнгөө өмнөх оны мөн үеийнхээс 56 хувиар өсгөжээ. Тэрбээр 2020 онд цахим худалдааны салбарт тэргүүлэгч компани болох “Alibaba”-гийн үүсгэн байгуулагч Жек Маг гүйцэж түрүүлснээр жагсаалтын тэргүүн байрт бичигдэж байв.

Харин өнгөрсөн онд Хятадын хамгийн баян хүнээр тодорч байсан Жан Имин энэ жил 66.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр хоёрдугаарт орсон байна. АНУ-ын Конгрессоос “TikTok”-т Америкт үйл ажиллагаа явуулах эрхээ шилжүүлэх эсвэл аюулгүй байдалтай холбоотой асуудлуудаас үүдэн тус улсад үйл ажиллагаа явуулахаа зогсоох шаардлага тавиад байгаа юм. Тус компанийг Америкийн түншүүдийн консорциумд шилжүүлнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн нь Жан Иминийг Хятадын баячуудын жагсаалтад тэргүүлэх байр сууриа алдахад хүргэжээ.

“TikTok”-ийг Ларри Эллисон, Майкл Делл, Руперт Мердок, түүний хүү Лахлан Мердок нарын удирдсан консорциумд худалдана гэж Д.Трамп мэдэгдсэн байна. Ингэснээр “TikTok”-ийн Америк түншүүд компанийн 80 хувийг эзэмшиж, эцэг компани “ByteDance” нь 20-иос илүүгүй хувийг эзэмших төлөвтэй байна.

Тэгвэл Хятадын технологийн конгломерат “Tencent”-ийг үүсгэн байгуулагч Пони Ма Хятадын баячуудын дунд 65.4 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтын ​​гуравдугаарт бичигдсэн бөгөөд түүний хөрөнгө өнгөрсөн жилийнхээс 48 хувиар өссөн байна.

“Hurun” судалгааны хүрээлэн 1999 оноос хойш Хятадын эх газар, Хонконг, Макао, Тайванийн хамгийн баян хүмүүсийн хөрөнгийн талаарх мэдээллийг эмхлэн танилцуулж байгаа юм. Энэ онд 700 сая ам.доллараас дээш хөрөнгөтэй 1434 хүн жагсаалтад багтсан нь өнгөрсөн оныхоос 31 хувиар өсжээ.

Мөн жагсаалтад багтсан баячуудын нийт хөрөнгө 4.2 их наяд ам.долларт хүрснээр өнгөрсөн оныхоос 42 хувиар өссөн байна. “Hurun” хүрээлэнгийн дарга, тайланг гаргасан ахлах судлаач Руперт Хугеверфийн хэлснээр, Хятадын хөрөнгийн зах зээл өсөж, шинэ технологийн бизнес эрхлэгчид гарч ирснээр энэ жилийн жагсаалтад шинээр багтсан компаниудын тоо эрс нэмэгджээ. 

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top