x

Өмнөд Солонгос АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

АНУ татвараа бууруулсны хариуд Өмнөд Солонгосын тал 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Truth Social" нийгмийн сүлжээний хуудсандаа мэдэгджээ. 

Үүнээс гадна, Өмнөд Солонгос Америкийн газрын тос, хийг “асар их хэмжээгээр” худалдаж авахыг зөвшөөрсөн гэж тэрбээр мэдэгдсэн байна. “Өмнөд Солонгосын чинээлэг компаниуд болон бизнес эрхлэгчдийн манай улсад хийх хөрөнгө оруулалт 600 тэрбум ам.доллароос давна. Хоёр улсын цэргийн холбоо урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болсон тул би тэдэнд зориулж хуучирсан, маневрлах чадвар багатай дизель хөдөлгүүртэй шумбагч онгоцных нь оронд цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоц үйлдвэрлэхийг зөвшөөрсөн” гэж АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгджээ.

Д.Трамп Зүүн Азийн орнуудаар хийж буй таван өдрийн айлчлалынхаа хүрээнд аравдугаар сарын 29-ний лхагва гарагт Өмнөд Солонгост хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Ли Жэ Мёнтэй уулзсан юм. Хоёр удирдагч худалдааны гэрээний нарийн ширийн асуудлуудыг хэлэлцжээ.

Өмнөд Солонгосын бараа бүтээгдэхүүнд ногдуулах хамгийн хатуу тарифыг бууруулах нөхцөлтэйгөөр АНУ-д 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцсоноо талууд долоодугаар сарын сүүлчээр зарласан юм. Гэсэн хэдий ч эдгээр хөрөнгө оруулалтын бүтцийн талаарх хэлэлцээ мухардалд ороод байжээ.

Эцэст нь Трамп, Ли нар тохиролцож, Өмнөд Солонгосын тал амласан 350 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын сантай холбоотой асуудлыг шийдвэрлэв. Үүний 200 тэрбум ам.долларыг бэлнээр хэсэгчлэн гаргах бөгөөд жилд 20 тэрбум ам.доллароор хязгаарлагдана. Харин үлдсэн 150 тэрбум ам.долларыг Өмнөд Солонгосын тал сэргээхээр амласан хөлөг онгоцны үйлдвэрлэлд хөрөнгө оруулах ажээ.

Өмнөд Солонгосын талын мэдэгдсэнээр, эхний хөрөнгө оруулалтын зардлыг нөхөх хүртэл ашиг орлогыг тэнцүү хуваахаар, мөн зөвхөн ашигтай бизнесийн төслүүдийг хөгжүүлэхээр тохиролцжээ. АНУ-ын Худалдааны сайд Ховард Лютник хөрөнгө оруулах төслүүдийг үнэлэх комиссыг удирдана.

Ли Жэ Мён зочиндоо улсынхаа хамгийн дээд шагнал болох “Мүгүнхва” одон болон эртний Шилла хаант улсын алтан титмийн хуулбарыг бэлэглэжээ.

"Алтан амттан"-аар өндөрлөсөн үдийн зоогийн эхэнд Ли батлан ​​​​хамгаалахын зардлыг нэмэгдүүлэхээ амлаж, АНУ-ын холбоотнууд цэргийн үүргээ биелүүлэхгүй байгаа гэсэн Трампын санаа зовнилыг арилгав.

Тэрбээр мөн шумбагч онгоцонд ашиглахын тулд цөмийн түлш боловсруулахыг зөвшөөрөхийг Трампаас хүсжээ. Хоёр улсын хооронд байгуулсан гэрээний дагуу Өмнөд Солонгосын тал АНУ-ын зөвшөөрөлгүйгээр цөмийн түлш боловсруулах эрхгүй ажээ.

Трамп Умард Солонгостой холбоотой асуудлыг “шуурхай шийдвэрлэхэд” нь Өмнөд Солонгост туслахаа  амлажээ. 

Эх сурвалж: Kazinform

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top