x

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 3.9 хувь болгож бууруулжээ

АНУ-ын Төв банкны үүрэг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сан /ХНС/ инфляц өндөр хэвээр байгаа хэдий ч эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх үүднээс лхагва гарагт бодлогын хүүгээ бууруулжээ. Ингэснээр энэ онд хүүг хоёр дахь удаагаа буурууллаа.

Гэхдээ ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл эдийн засгийн үзүүлэлтүүдийн тайланг танилцуулахад засгийн газрын түр зогсолт нөлөөлсөн, Төв банкны бодлогын хүүгийн хэлэлцүүлэгт оролцож буй ХНС-гийн 19 албан тушаалтны дунд хүчтэй санал зөрөлдөөн үүссэн зэргийг дурдаад, хүүг цаашид бууруулах баталгаа байхгүй гэдгийг мөн анхааруулжээ.

ХНС бодлогын хүүтэй холбоотой шийдвэрээ зарласны дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ Ж.Пауэлл хэлэхдээ, ирэх 12 дугаар сард болох дараагийн хурлаар ямар шийдвэр гаргах талаар эрс өөр өөр бодолтой байгаа тул бодлогын хүүг цаашид бууруулах магадлал тун бага байна хэмээн мэдэгдлээ.

Бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулснаар 4.1 хувиас 3.9 хувь орчим болжээ. Төв банк өнгөрсөн онд хүүгээ гурван удаа бууруулахаасаа өмнө сүүлийн 40 жилийн хугацаан дахь инфляцын хамгийн өндөр өсөлттэй тэмцэхийн тулд 2023, 2024 онуудад хүүгээ ойролцоогоор 5.3 хувь хүртэл өсгөж байсан юм.

Төв банкны хувьд ажлын байрны өсөлт удаашралтай байгаагаас гадна инфляц ХНС-гийн зорилтот түвшнээс /2 хувь/ дээгүүр байгаа амаргүй үед дээрх шийдвэрийг гаргажээ. Түүнчлэн засгийн газраас ихээхэн хамааралтай эдийн засгийн үзүүлэлтүүд, түүний дотор засгийн газрын үйл ажиллагаа түр зогссоны улмаас ажлын байр, инфляц, хэрэглээний зардлын талаарх сар тутмын тайлангууд бэлэн болоогүй үед шийдвэр гаргаж байгаа нь сорилт бэрхшээлийг улам хүндрүүлж байна.

Санхүүгийн салбарынхан 12 дугаар сард бодлогын хүү дахин буурна хэмээн урьдчилан таамаглаж байсан тул Ж.Пауэллийн мэдэгдлийн дараа хувьцаануудын ханш унасан бол S&P 500 индекс ерөнхийдөө өөрчлөгдөөгүй, харин Dow Jones индекс арилжаа хаагдах үед бага зэрэг буурсан байна.

Эх сурвалж: AP

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top