x

2018 онд 1755 гэр орон сууц шатаж, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Улсын хэмжээнд он гарсаар эхний 12 сарын байдлаар нийт 3826 удаагийн объектын гал түймэр гарч, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Түүнчлэн 77 хүн нас барж, 47 хүн түлэгдэж гэмтэн, 289 толгой мал хорогдож, 1755 гэр орон сууц шатжээ.

Дээрх гал түймрийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 893 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 41.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн онтой харьцуулахад гал түймрийн тоо 8.2  хувиар учирсан хохирлын хэмжээ 28,6 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотын хэмжээнд нийт 2567 удаагийн гал түймэр гарч, 4.2 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1259 удаагийн гал түймэр гарч, 12.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар:

2018 онд 20543 байгууллага, аж ахуйн нэгж, 144189 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 95203 зөрчил дутагдал илрүүлэн, 40219 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5820 заавал биелүүлэх албан шаардлага, 6269 мэдэгдэл, 292 танилцуулга, 890 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 85 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 185.8 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2647 удаа, дадлага 1841 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2720 удаа сэрэмжлүүлэг явуулсан байна.

Улаанбаатар хотод болон орон нутгийн хэмжээнд шинээр баригдах барилга байгууламжийн 556 зураг төсөлд хяналт хийж баталгаажуулан, барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээж авах улсын комиссын бүрэлдэхүүнд 814 удаа орж ажиллав.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 1059  гал 27.7 буюу хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 850 гал буюу 22.2 хувь,

Цахилгаанаас 687 гал буюу 17.9 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 421 гал буюу 11 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 226 гал буюу 5.9 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 216 гал буюу 5.6 хувь,

Бусад шалтгаанаас 187 гал буюу 4.8 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 76 гал буюу 1.9 хувь

Гагнуур, паялник, бамбараас 31 гал буюу 0.8 хувь

Архидан согтуурснаас 21 гал буюу 0.54 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 15 гал буюу 0.39 хувь

Санаатай үйлдлээр 15 гал буюу 0.39 хувь,

Байгалийн үзэгдлээс 9 гал буюу  0.23 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 5 гал буюу  0.1 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.1 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.05 хувийг эзэлж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 28 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 44 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 49 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 56 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 6 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 18 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 37 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top