x

Оросын эсрэг хоригийн дараа газрын тосны үнэ огцом өсөв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа лхагва гаргийн орой ОХУ-ын газрын тосны хоёр том компанид нэмэлт хориг арга хэмжээ авсны дараа газрын тосны үнэ 3 хувиар өсжээ. Украины дайныг зогсоох асуудалд Оросын тал нухацтай хандахгүй байна гэж үзсэний үндсэн дээр хориг тавихаар шийдвэрлэсэн байна.

Энэхүү мэдээг гарсны дараа “Brent” маркийн нэг торх газрын тосны үнэ 1.83 ам.доллар буюу 2.92 хувиар өсөж, 64.42 ам.долларт хүрчээ. Мөн WTI маркийн нефтийн үнэ 1.74 ам.доллар буюу 2.97 хувиар өссөнөөр нэг торх нь 60.24 ам.доллар болжээ. Лхагва гаргийн арилжааны явцад “Brent” нефтийн үнэ 62.59 ам.доллар, WTI нефтийн үнэ 58.50 ам.долларт тус тус хүрээд байв.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Роснефть” болон “Лукойл”-д хориг тавьсныг зарлахдаа “хүмүүс амиа алдах явдлыг нэн даруй зогсоох цаг нь болсон” хэмээн мэдэгдсэн байна. Мөн Сангийн яам шаардлагатай тохиолдолд дайныг зогсоох Д.Трампын хүчин чармайлтыг дэмжихийн тулд нэмэлт арга хэмжээ авахад бэлэн байгааг хэлжээ. “Бидний зүгээс холбоотнуудаа хандан бидэнтэй нэгдэж, эдгээр хориг арга хэмжээг дагаж мөрдөхийг уриалж байна” гэж С.Бессент мэдэгдсэн байна.

Сангийн яамны мэдэгдсэнээр, шинэ хориг арга хэмжээ нь Украины эсрэг дайныг санхүүжүүлэхийн тулд Кремлийн орлого олох чадварыг бууруулах ажээ. Цагаан ордны өндөр албан тушаалтан “NBC News” телевизэд хэлэхдээ, шинэ хориг арга хэмжээ нь Д.Трамп, ОХУ-ын удирдагч Владимир Путин нарын Будапештад хийх уулзалтын төлөвлөгөө бүтэлгүйтсэнтэй холбоотой гэжээ.

Д.Трамп мөн Оросоос газрын тос худалдан авахыг нь зогсоохын тулд Энэтхэгт шахалт үзүүлэхийг оролдож байна. Шинэ Дели бол Оросын түүхий газрын тосны экспортын хамгийн том худалдан авагчдын нэг юм. Энэ онд WTI маркийн нефтийн үнэ 16 хувиар, “Brent”-ийн үнэ 14 хувиар унажээ. Саудын Араб, Орос тэргүүтэй ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо хэдэн сарын турш нэмэгдүүлсээр байгаа юм. Мөн Д.Трампын татвар ногдуулах шийдвэрээс үүдэлтэй худалдааны маргаан нь эдийн засгийн өсөлт удаашрах, түүхий нефтийн эрэлт буурах зэргээр газрын тосны зах зээлд нөлөөлж болзошгүйг шинжээчид хэлж байна.

Эх сурвалж: CNBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top