Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны есдүгээр сард 3593.80 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 212.8, өмнөх сарынхаас 1.7 төгрөгөөр суларчээ.
Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 4216.51 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 462.7, өмнөх сарынхаас 37.6 төгрөгөөр сулрав. Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш ч 504.40 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 26.8, өмнөх сарынхаас 3.7 төгрөгөөр суларсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 43.38 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 6.4 төгрөгөөр суларч, өмнөх сарынхаас 1.5 төгрөгөөр чангарчээ.