x

Алтны үнэ 6 хувиар буурч, 4093 ам.долларт хүрэв

Нью-Йоркийн COMEX биржийн мягмар гаргийн арилжааны явцад алтны 12 дугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 4.2 хувиар буурч, нэг унц нь 4176.4 ам.доллар болжээ.

Улмаар уналт үргэлжилж, 6.12 хувиар буурч, нэг унц алтны үнэ 4093 ам.доллар болсон нь сүүлийн 12 жилийн хугацаанд алтны үнэ нэг өдөрт хамгийн ихээр унасан үзүүлэлт боллоо гэж “Financial Times” сонинд мэдээлсэн байна.

Бусад үнэт металлын үнэ мөн буурч, мөнгө, цагаан алт, палладийн үнэ 6-8 хувиар хямдарчээ.

Ирэх долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятадын удирдагч Ши Жиньпинтэй уулзана гэсэн хүлээлтээс үүдэн үнэт металлуудын эрэлт бага зэрэг буурсан гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. Уг уулзалтаар худалдааны маргааныг зохицуулах асуудлыг голчлон хэлэлцэх юм. Мөн Энэтхэгт улирлын идэвхтэй худалдан авалтын оргил үе дууссан нь үнэ буурахад нөлөөлжээ.

Энэ сарын 16-нд алтны үнэ түүхэнд анх удаа нэг унц нь 4300 ам.доллароос давсан бол мөнгөний үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн юм. Алтны үнэ энэ сарын 20-нд нэг унц нь 4398 ам.долларт хүрч өсжээ. 

АНУ, БНХАУ-ын харилцаа хурцадсан, мөн АНУ-ын Холбооны нөөцийн сан он дуусахаас өмнө мөнгөний бодлогоо зөөлрүүлэх төлөвтэй байгаагаас үүдэн алт, мөнгөний үнэ түүхэн дээд түвшинд хүрч өсжээ. Үнэ наймдугаар сарын дунд үеэс хойш үргэлжлэн өссөөр байсан билээ.

Сүүлийн хэдэн сард алтаар баталгаажсан биржийн хөрөнгө оруулалтын сангуудад (ETF) хөрөнгө оруулж буй институцийн хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдсэн гэж "Financial Times" онцолжээ. Жишээ нь, есдүгээр сард ETF сангуудад 26 тэрбум орчим долларын хөрөнгө оруулалт төвлөрсөн нь түүхэн дээд үзүүлэлт болсон байна.

Эх сурвалж: FT

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top