x

Цөмийн болон цацраг идэвхт материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлнэ

Монгол Улсын МХЕГ, АНУ-ын Эрчим хүчний яам хамтран хэрэгжүүлж буй “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд АНУ-ын Эрчим хүчний яамнаас Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудалд суурилуулж буй цацрагийн хяналтын төхөөрөмжийн үйл ажиллагаа, ашиглалт, цөмийн материал, цацрагийн үүсгүүрийн хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах дасгал сургуулилт хийх, энэ чиглэлээр үндэсний сургагч багш бэлтгэх сургалтыг МХЕГ, ТЕГ, ГЕГ, ЦЕГ, ХХЕГ, ИНЕГ, ЦЭК зэрэг байгууллагуудын холбогдох албан хаагчдад энэ сарын 19-21-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2004 оны 1540 тоот тогтоолоор цөмийн, химийн болон биологийн зэвсэг, тэдгээрийг тээгч хэрэгслийг төрийн бус субъектүүд боловсруулах, үйлдвэрлэх, олж эзэмших, тээвэрлэх, ашиглахыг дэмжихгүй байх, үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд ашиглаж болох бараа бүтээгдэхүүн, эд зүйлсэд үндэсний хэмжээнд чанд хяналт тавихыг НҮБ-ын гишүүн орнуудад үүрэг болгосон. Монгол Улсын Ерөнхийлөгч 2007 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр зурсан “Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд уг төслийг 2008 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийн хүрээнд Монгол улсын хилийн 15 боомтод цацрагийн хяналтын 80 төхөөрөмж суурилуулж, цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг илрүүлэх, хоёрдогч үзлэг шалгалтад ашиглах гар багажуудыг нийлүүлсэн. Мөн улсын хилээр цацраг идэвхт бодис, цөмийн материалд тавих хяналтыг хэрэгжүүлэхэд оролцож буй Мэргэжлийн хяналтын байгууллага болон бусад төрийн байгууллагын нийт 350 гаруй албан хаагчдыг сургалтад хамруулж мэдлэг, мэргэшлийг нь дээшлүүлжээ.

2016 оны 5 дугаар сард төв дохиоллын системийн програм хангамжийг суурилуулж Буянт-Ухаа, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Бичигт гэсэн 5 хилийн боомтын цацрагийн хяналтын төхөөрөмжүүдийг холбосноор, цөмийн болон бусад цацраг идэвхт материалын хилээр нэвтэрч буй мэдээллийг МХЕГ дээр давхар хянах боломжтой болсон. Бусад хилийн боомтуудыг холбохоор төлөвлөж байна.

2016 онд МХЕГ-аас АНУ-ын Эрчим хүчний яаманд Хөшигийн хөндийд баригдаж буй шинэ нисэх онгоцны буудалд цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулах талаар хүсэлт гаргасны дагуу АНУ-ын мэргэжилтнүүд суурь судалгааг хийж, 2018 онд экспорт, импортын байршлуудад буцалтгүй тусламжаар 20 ширхэг 5.26 тэрбум төгрөгийн цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулж, 456.4 сая төгрөгийн зөөврийн багаж хэрэгсэл хүлээн авсан. Одоогоор тус төхөөрөмжүүдэд тохируулга, баталгаажилтын ажил хийгдэж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн Газарт хүлээлгэж өгнө.

Манай улсын хилийн бүх боомтууд дээр цацраг идэвхт бодис, цөмийн материал илрүүлэх цацрагийн хяналтын төхөөрөмж суурилуулан, тогтвортой ажиллуулснаар хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх цацрагийн аливаа сөрөг нөлөөлөл, цацрагийн аюулаас урьдчилан сэргийлэх, Монгол Улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, олон улсын терроризмтой тэмцэх нэгдсэн стратегийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Эх сурвалж: МХЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 26 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 42 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 47 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 54 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 16 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top