x

“iPhone 17”-ын амжилт “Apple”-ийн хувьцааг түүхэн дээд түвшинд хүргэв

АНУ, Хятадад “iPhone 17” гар утасны борлуулалт амжилттай эхэлснийг шинэ тайлан харуулсны дараа “Apple” компанийн хувьцаа даваа гарагт 4 орчим хувиар өсөж, 262.24 ам.долларт буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. 

“Counterpoint” судалгааны фирмийн тайлан мэдээллээс үзэхэд, есдүгээр сард худалдаанд гарсан “iPhone 17” загварууд эхний 10 хоногтоо АНУ, Хятадад “iPhone 16” загваруудтай харьцуулахад 14 хувиар илүү борлуулагдсан байна.

“iPhone 17” загвар нь хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц байсан бөгөөд тэдний төлж буй мөнгөнд дүйцэхүйц үнэ цэнийг санал болгож байна. Илүү сайн чип, сайжруулсан дэлгэц, илүү өндөр багтаамж, селфи камерын шинэчлэлт зэргийг бүгдийг нь өнгөрсөн жилийн “iPhone 16”-тай ижил үнээр авч байна” гэж “Counterpoint”-ийн ахлах шинжээч Мэнмэн Жан тайланд бичжээ.

“Loop Capital” банкны мэдээлснээр, хамгийн сүүлийн үеийн “iPhone” гар утасны эрэлт тооцоолсноос давж гарах төлөвтэй байгаа ажээ. Хөрөнгө оруулалтын тус банк “Apple”-ийн хувьцааны ханшийн таамаглалыг 226 ам.доллароос 315 ам.доллар болгон өсгөсөн байна.

Өнгөрсөн долоо хоногт “Apple” компанийн гүйцэтгэх захирал Тим Күүк Хятад дахь ажилтнууд болон засгийн газрын албан тушаалтнуудтай уулзаж, “Apple”-ийн шинэ “iPhone Air” гар утасны нээлтэд оролцсон бөгөөд уг загвар худалдаанд гарснаас хойш хэдхэн минутын дараа зарагдаж дууссан гэж “South China Morning Post” сонинд мэдээлжээ.

“Evercore” зөвлөх фирмийн шинжээч Амит Дарьянани ням гарагт хэлэхдээ, “iPhone Air” Хятадад эрэлттэй байгаа нь “Apple”-ийн хувьцааг өсгөж магадгүй гэж байв. Улмаар “Apple” компани ирэх долоо хоногт орлогын тайлангаа танилцуулах үеэрээ өндөр тоон үзүүлэлт тайлагнах төлөвтэй байна гэж “Evercore”-ийн шинжээчид бичжээ.

“Apple”-ийн хувьцааны ханш өнөөг хүртэл өсөж, буурсаар ирсэн юм. Хувьцааны ханш 2025 онд ойролцоогоор 5 хувиар өссөн нь "Magnificent 7" хэмээх өндөр үнэлгээтэй технологийн компаниудын хувьцааны бүлгийг тэргүүлэгч “Nvidia”, “Meta”, “Microsoft”, “Alphabet”-ийнхээс хол хоцорч байгаа боловч сүүлийн гурван сарын хугацаанд 24 хувиар өсөөд байна.

Эх сурвалж: CNBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top