x

Хар масктай залуус “Фарм трейд” ХХК-ийн харуулыг хүлж, 20 сая орчим төгрөгийн бараа дээрэмджээ

Энэ сарын 18-19-ний шөнө 05:00 цагийн Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах "Цомбо" бөөний төвийн хашаанд Хар масктай гурван этгээд халдан харуулд хутга тулган, скочоор хүлж, 20 сая орчим төгрөгний барааг дээрэмджээ.

Тодруулбал, “Фарм Трейд ХХК”-ийн байранд үл таних 165-170 см өндөртэй, хар өнгийн маск зүүсэн бараан хувцастай гурван залуу хашааны хаалгыг эвдэн орсон байна. Улмаар харуулын үүрэг гүйцэтгэж байсан эрэгтэй 56 настай Э гэх ажилтанд хутга тулгаж гар болон биеийг нь скочдож үлдээгээд тус төвийн чингэлэгт байсан эд зүйлийг дээрэмджээ. Сэжигтэн гурван этгээд харуулын ажилтанг мэсээр айлган сүрдүүлж, бүлэглэн зодож, улмаар хүлж үлдээгээд эд зүйл хадгалдаг чингэлэгний цоожийг эвдэж дээрэмдсэн аж. Тэд 16 хайрцаг тамхи, зарим эд зүйлийг буюу нийт 20 сая орчим төгрөгний барааг дээрэмдэн авч, хэргийн газраас зугтжээ.

Энэ хэргийг анх дээрэмдүүлсэн чингэлэгний эзэн хараад дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна. Мэдээлийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход хэргийн газраас эд мөрийн баримтаар цоож хоёр ширхэг, асаагуур нэг ширхэг, хэрэглээд үлдээсэн скоч, гарын дардас хоёр, гутлын мөр хоёр зэрэг нотлох баримтуудыг бэхжүүлэн авч, хэрэгт хавсаргажээ. Уг хэргийг үйлдсэн хар масктай үл таних этгээдүүдийг эрэн сурвалжлах ажиллагааг орон даяар шуурхай эхлүүлсэн байна. Хэргийг харъяаллын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүргэлийн ажиллагааг нээж, мөрдөн шалгаж байгаа юм. Харин хохирогч болох харуулын үүрэг гүйцэтгэж байсан Э-ийн хоёр хавирга хугарсан гэмтэлтэйгээр ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 24 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 39 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 44 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 52 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 1 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 20 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 14 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 33 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 40 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 51 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top