x

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 47 үйлчилгээнд цахим шилжилт хийлээ

Нийслэлийн “Төрийн үйлчилгээний  цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд цахим хэлбэрээр өдөр тутмын үйл ажиллагаагаа явуулах, иргэддээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэн хурдан шуурхай, орон зай, цаг хугацаанаас үл хамаарсан үйлчилгээг үзүүлэх боломжийг бүрдүүлсэн шинэхэн бүтээгдэхүүнийг өнөөдөр танилцууллаа. Энэ нь “Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” юм. Уг “Eservice.ulaanbaatar.mn” порталаар төрийн үйлчилгээний талаархи мэдээ, мэдээлэл авах, онлайнаар үйлчилгээний хүсэлт захиалах, төлбөр төлөх, үйлчилгээний процесст хяналт тавих, үнэлгээ өгөх зэрэг төрөөс үзүүлж байгаа олон төрлийн үйлчилгээг авах бололцоотой юм.

Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн Дүнжингарав салбарт болсон нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Чинбат, Төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

“Цахим шилжилт өдрөөс өдөрт эрчимтэй явагдаж олон зуун мянган иргэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй гар утаснаасаа, гэрээсээ авч байна. Бид богино хугацаанд амжилт үзүүлсэн гол суурь хүчин зүйл нь Иргэдийн оролцоо, Хотын удирдлагын цахим манлайлал хамтын ажилллагаа, Мэргэжлийн баг хамт олны сайн гүйцэтгэл байлаа” гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг ярилаа.

Нийслэлийн цахим үйлчилгээний Еservice порталаар үзүүлэх 5 байгууллагын 47 төрлийн дараах үйлчилгээнүүд нэвтрээд байна.Үүнд:

  • УБЗАА-ын тусгай зөвшөөрлийн үйлчилгээ /16 үйлчилгээ/

  • Архивын лавлагаа /18 үйлчилгээ/

  • Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ /1 үйлчилгээ/

  • Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт /1 үйлчилгээ/

  • Жуулчин тээврийн автобусны улсын дугаар хязгаарлалтаас чөлөөлөх зөвшөөрөл олгох үйлчилгээ /1 үйлчилгээ/

  • Уншлагын танхимын үйлчилгээ /1 үйлчилгээ/

  • Иргэн, хуулийн этгээдийн захиалгаар мэдээлэл бэлтгэх үйлчилгээ /1 үйлчилгээ/

  • Цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл /1 үйлчилгээ/

  • Газрын төлбөрт тооцоо нийлсэн акт /1 үйлчилгээ/

  • Аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх /6 үйлчилгээ/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 25 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 37 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 40 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 45 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 53 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 2 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 15 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 41 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 52 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top