x

“Rio Tinto” хөрөнгө оруулагчдын гомдлыг 138.75 сая ам.доллараар барагдуулна

Их Британи-Австралийн уул уурхайн аварга компани болох  “Rio Tinto” Монголын Оюутолгойн зэс, алтны гүний уурхайн 7 тэрбум ам.долларын өргөтгөлтэй холбоотой асуудлыг нуун дарагдуулж, хөрөнгө оруулагчдыг хуурсан гэж тус компанийг буруутгаж буй маргааныг зохицуулахын тулд 138.75 тэрбум ам.долларын төлбөр төлөх тохиролцоог батлахад бэлэн байгаагаа АНУ-ын шүүгч лхагва гарагт мэдэгджээ. 

"Rio Tinto" компани өмнө нь Монреалд төвтэй байсан Turquoise Hill Resources компанийн хувьцаа эзэмшигчидтэй зургаадугаар сард тохиролцоонд хүрсэн бөгөөд уг тохиролцоог Манхэттэнд байрладаг АНУ-ын дүүргийн шүүгч Льюис Лиман батлахыг хүлээж байгаа аж.

Лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр Лиман талуудын тохиролцоог батлахад бэлэн байгаагаа мэдэгдсэн боловч анхны хуваарилалтаас үлдсэн хөрөнгийг хувьцаа эзэмшигчид хэрхэн ашиглах төлөвлөгөөгөө хуулийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэхийг хүлээж байгаа тул одоогоор гарын үсэг зураагүй байна. 

Rio Tinto компани урьдчилсан тохиролцоо хийхдээ буруу үйл ажиллагаа явуулсан гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. 

Нэхэмжлэгчид 2018 оны долоодугаар сараас 2019 оны долоодугаар сар хүртэлх хугацаанд Turquoise Hill компанийн хувьцаа эзэмшигчдэд учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаарджээ. Энэ үед Торонтогийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны дийлэнх хэсгийг "Rio Tinto" эзэмшиж байжээ. 

Хувьцаа эзэмшигчдийг Чикагод төвтэй “Pentwater Capital Management” хөрөнгө оруулалтын сан төлөөлсөн байна.

Есдүгээр сарын 10-ны өдөр гаргасан шүүхийн мэдэгдэлд Pentwater компани урьдчилан тохиролцсон хэмжээ нь шүүхэд нотолж чадах хохирлын 34-43 хувийг эзэлж байгаа бөгөөд шүүхийн маргаан үргэлжлэх эрсдэлийг харгалзан үзвэл зохистой гэж үзэж байгааг дурджээ.

"Turquoise Hill" компани Оюутолгой уурхайн 66 хувийг эзэмшиж байсан юм. Тус уурхайн 34 хувийг Монголын засгийн газар эзэмшсэн хэвээр байна. 

"Pentwater" компани нь Rio Tinto болон Turquoise Hill-ийг Оюутолгойн далд уурхайн зардал 1.2-1.9 тэрбум ам.доллароор хэтэрч, хугацаа 2.5 жилээр хойшилсон боловч хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн гэж буруутгажээ.

"Rio Tinto" компани зардал 1.9 тэрбум ам.доллароор хэтэрч магадгүй тухай 2019 онд мэдэгдэж байсан ба нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 6.5-7.2 тэрбум ам.доллар болно гэж таамаглаж байжээ. 

Тус компани “Turquoise Hill Resources” компанийн үлдсэн 49 хувийн хувьцааг 2022 онд худалдан авснаар Монголын Оюутолгой зэс, алтны уурхайн 66 хувийг дангаараа эзэмших болсон юм. 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top