x

“Сайжруулсан түлш” чанарын шаардлага хангажээ

Нийслэлчүүдийн хамгийн том “дайсан” бол утаа. Сүүлийн 20-иод жил утааны талаар ярьж, бичиж, тэмцэж байгаа ч төгс шийдлийг олоогүй. Тэгвэл Засгийн газраас гаргасан 62 дугаар тогтоол хэрэгжсэнээр агаарын бохирдол 50 хүртэлх хувиар буурна гэж судлаачид үзэж байна.

Тодруулбал, ирэх оны тавдугаар сарын 15-аас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гарсан. Энэ хүрээнд МХЕГ, НМХГ хамтран “Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцжээ.

Ийнхүү өнгөрөгч ес, аравдугаар сард гүйцэтгэсэн хяналт шалгалтын үеэр илэрсэн дутагдлыг арилгуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, байгаль орчин, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулан ажиллахаар тохиролцсон байна. Мөн тус компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан түлшнээс дээж авч Геологийн төв лабораториор шинжлүүлэхэд “Сайжруулсан түлш” MNS 5679:2014 стандартын чанарын шаардлагыг хангасан дүн гарчээ.

Одоогоор уг үйлдвэр нь бүтээгдэхүүнээ Сонгинохайрхан дүүргийн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгт 25 килограмыг нь 3,750 төгрөгөөр борлуулж байгаа аж. Хэрэглэгчид “Сайжруулсан түлш нь эдийн засгийн хувьд нүүрснээс гурав дахин хэмнэлттэй буюу нэг уут шахмал түлш гурван уут нүүрстэй тэнцдэг, илчлэг чанар нь өндөр, утаа ялгаруулалт эрс багассан” хэмээн ярьж байна.

Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хоёр үйлдвэр нь 2019 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж жилдээ 700 мянган тонн утаагүй, илчлэг өндөр түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тонныг түлснээр агаарын бохирдлыг 50 хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж судлаачид тооцож байгаа юм.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 26 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 41 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 46 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 54 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 3 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 16 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top