x

Эдийн засгийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

"Инновац ба технологийн дэвшил нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд хэрхэн хувь нэмэр оруулж болохыг тайлбарласан" эрдэмтэд эдийн засгийн салбарын энэ оны Нобелийн шагналын эзнээр тодорлоо. АНУ-ын эрдэмтэн Жоэл Мокир, Францын эрдэмтэн Филипп Агион, Канадын судлаач Питер Ховитт нар уг шагналыг хуваан хүртэхээр болсныг Нобелийн хорооноос мэдээлжээ.  

Жоэл Мокирт “технологийн дэвшилд тулгуурлаж тогтвортой өсөлтийн урьдал нөхцөлийг тодорхойлсон” судалгааных нь төлөө шагналын тал хувийг олгохоор шийдвэрлэсэн бол Филипп Агион, Питер Ховитт нар “creative destruction буюу бүтээлч шинэчлэлтэд суурилсан тогтвортой өсөлтийн онол”-ыг боловсруулсныхаа төлөө шагналын талыг хуваан хүртэх ажээ.

"Шагналтнуудын судалгаа эдийн засгийн өсөлтийг заавал үргэлжилдэг зүйл мэтээр хүлээж авч болохгүй гэдгийг харуулж байна. Бид зогсонги байдалд орохгүйн тулд бүтээлч шинэчлэлтийн механизмыг дэмжих ёстой" гэж эдийн засгийн шагналын хорооны дарга Жон Хасслер мэдэгджээ.

Өнгөрсөн оны шагналыг Дарон Асемоглу, Жеймс Робинсон, Саймон Жонсон нар хүртсэн билээ. Тэдэнд энэхүү шагналыг яагаад зарим улс орон хөгжиж байхад зарим нь өнгөрсөнд гацдагийг, түүнчлэн дарангуйлал, автократ засаглалын үед яагаад эдийн засаг саарч, зөвхөн эрх мэдэлтэй хүмүүс баяжихад хүрдгийг, харин ардчилалд шилжсэнээр нийт хүн амынх нь амьдрал ахуй сайжрах боломж хэрхэн нэмэгддэг вэ гэдгийг тайлбарласных нь төлөө олгожээ. 

Уламжлал ёсоор 10 дугаар сарын эхээр болдог “Нобелийн долоо хоног” гэгддэг шагналтнуудыг тодруулах ажиллагаа эдийн засгийн салбарын шагналтнуудыг тодруулснаар өндөрлөдөг. 

Эдийн засаг бол залуу шинжлэх ухаан бөгөөд эл салбарын талаар Альфред Нобелийн гэрээслэлд тусгагдаагүй юм. Нобелийн дурсгалд зориулсан Шведийн Төв банкны шагнал гэж албан ёсоор нэрлэдэг энэхүү шагналыг тус банк 300 жилийн ойдоо зориулан 1968 онд санаачилж, анхны шагналыг 1969 онд гардуулсан түүхтэй. 

Эх сурвалж: BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top