x

Хятад, АНУ-ын худалдааны эргэлт 15 гаруй хувиар буурав

2025 оны эхний есөн сарын байдлаар Хятад, АНУ-ын худалдааны эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 15.6 хувиар буурч, 425 тэрбум 816 сая ам.долларт хүрснийг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын мэдээлэл харууллаа. 

Энэ хугацаанд АНУ, Хятадын экспортын аль аль нь мэдэгдэхүйц буурчээ. АНУ-ын экспортын хэмжээ 11.6 хувиар буурч, 108.6 тэрбум ам.доллар болсон бол Хятадынх 317.2 тэрбум ам.доллар болж, 16.9 хувиар буурсан байна. 

2024 оны жилийн эцсийн дүнгээр хоёр улсын худалдааны эргэлт өмнөх жилийнхээс 3.7 хувиар өсөж, 688 тэрбум 28 сая ам.долларт хүрчээ. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ оны хоёрдугаар сард Хятадаас импортлох бүх бараанд 10 хувийн татвар ногдуулснаар хоёр талын худалдааны дайн эхэлжээ. Гуравдугаар сард уг татварыг 20 хувьд хүргэсэн бөгөөд Бээжин АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд хариу тариф тогтоосон байна. АНУ-ын засаг захиргаа бусад орноос импортлох бараа бүтээгдэхүүнд хариу татвар тогтоосноор Хятадын бараанд ногдох дундаж тариф 54 хувьд хүрсний дараа худалдааны зөрчил дахин хурцаджээ. 

Одоогийн байдлаар АНУ-аас Хятадад ногдуулсан татвар 145 хувьд хүрээд байгаа бол АНУ-ын бараанд Хятадын тогтоосон татвар 125 хувьтай байна.

Өнгөрсөн баасан гарагт Д.Трамп Хятадын засгийн газар газрын ховор элементийн экспортын хяналтыг чангатгасны хариуд тус улсын бараанд ногдуулах татварыг одоогийн хэмжээн дээр нэмээд 100 хувиар өсгөнө гэж мэдэгджээ. Энэ шийдвэр нь 11 дүгээр сарын 1-нээс эсвэл үүнээс өмнө хэрэгжиж магадгүй байна. Хоёр улсын худалдааны зөрчил үргэлжилж байгаа хэдий ч АНУ нь АСЕАН, Европын Холбооны дараа Хятадын гурав дахь том худалдааны түнш хэвээр байна.

Эх сурвалж: RIA Novosti

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top