x

АНУ–Хятадын худалдааны маргаанаас шалтгаалан алтны үнэ дээд түвшинд хүрлээ

АНУ-Хятадын худалдааны маргаан, АНУ-ын Холбооны нөөцийн сан /ХНС/ бодлогын хүүгээ бууруулах таамаглал зэргээс шалтгаалан найдвартай хөрөнгүүдийн эрэлт өссөнөөр өнөө өглөө алтны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ. Түүнчлэн мөнгөний үнэ мөн түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн байна. 

Тодруулбал, алтны спот үнэ 1.5 хувиар өссөнөөр нэг унц нь 4078.05 ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. Мөн 12 дугаар сард нийлүүлэх АНУ-ын алтны фьючерс хэлцлийн үнэ 2.3 хувиар өсөж, 4093.50 ам.доллар болсон байна.

Хятадын тал газрын ховор элемент болон тоног төхөөрөмжийн экспортод хязгаарлалт тавьж байгаатай холбогдуулан Хятадаас АНУ-д нийлүүлэх бараа бүтээгдэхүүнд 11 дүгээр сарын 1-нээс 100 хувийн татвар ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн баасан гарагт сүрдүүлж, чухал программ хангамжид экспортын шинэ хязгаарлалт тавина гэж мэдэгдсэн юм. Харин ням гарагт Бээжингийн засаг захиргаа хязгаарлалтын арга хэмжээгээ зөвтгөсөн боловч АНУ-ын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах эсэх талаар мэдэгдэл хийгээгүй байна.  

“Сүүлийн үед Ойрх Дорнодод өрнөж буй үйл явдлууд алтны зах зээлд нөлөө үзүүлэх нь багасаж байсан боловч одоо АНУ, Хятад хоёрын хооронд үүссэн худалдааны маргаанаас үүдэн дахин эрсдэлүүд бий болж байна” гэж “Capital.com” цахим хуудасны шинжээч Кайл Родда ярьжээ.

Үүнээс гадна, алтны үнэ өссөнтэй төстэй хүчин зүйлсийн нөлөөгөөр мөнгөний спот үнэ 2.7 хувиар өсөж, нэг унц нь 51.70 ам.доллар болж, дээд үзүүлэлтэд хүрсэн байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын урсгалаас шалтгаалж мөнгөний үнэ дунд хугацаанд өсөх төлөвтэй байгаа боловч алттай харьцуулахад үнэ нь буурах эрсдэлтэй байгааг “Goldman Sachs” группээс ням гарагт анхааруулжээ.

Геополитикийн эрсдэл, Төв банкнуудын алтны худалдан авалт, биржээр арилжаалагдах хөрөнгийн урсгал, ХНС бодлогын хүүгээ бууруулах магадлал, татвар тарифаас үүдэлтэй эдийн засгийн тодорхойгүй байдлын нөлөөгөөр алтны ханш энэ он гарсаар 53 хувиар өсөөд байна.  

ХНС-г 10 дугаар сард бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр, улмаар 12 дугаар сард мөн ижил нэгжээр бууруулж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл мягмар гарагт болох Бизнесийн эдийн засагчдын үндэсний холбооны уулзалтад үг хэлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр хүүг бууруулах талаар дурдаж магадгүй байна.

АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа 10 дугаар сарын 1-нээс түр зогссоноос хойш холбооны олон мянган ажилтныг цомхотгох шийдвэр гаргасанд Д.Трамп Ардчилсан намынхныг буруутгаад байгаа бөгөөд эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг танилцуулах үйл явц хойшлогдоод байна. 

Геополитикийн тухайд, Д.Трамп тэргүүтэй дэлхийн хэд хэдэн орны удирдагчид даваа гарагт Египетэд уулзаж, Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэлэлцэх гэж байна.

Алт, мөнгөнөөс гадна цагаан алтны үнэ 2.9 хувиар өсөж, 1635.35 ам.доллар, палладийн үнэ 3.6 хувиар өссөнөөр 1452.50 ам.доллар болж тус тус өсжээ.

Эх сурвалж: Reuters

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top