x

Улаанбаатарт өвлийн хүлэмж байгуулах төслийг Тяньжин хоттой хамтран хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр БНХАУ-ын Тяньжин хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.

Ж.Батбаясгалан “Та бүхнийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсье. Улаанбаатар хот БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг 10 гаруй хоттой найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Тяньжин хоттой 1992 оноос харилцаа хамтын ажиллагаа өргөжүүлж ирсэн түүхтэй.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар нийслэл Улаанбаатар хотод дэд бүтэц, зам гүүр, сургууль, цэцэрлэгийн төслүүд амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун байдаг.

Улаанбаатар хотод өвлийн хүлэмж төслийг хэрэгжүүлэх, эрүүл хүнс, хүнсний ногоогоор жилийн 4 улирал хангах чиглэлээр хамтарч ажиллах гэж байгаад баяртай байна” гэв.

Тяньжин хотын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Шөн Шин “Бид газар тариалангийн салбарт хэрхэн хамтарч ажиллах боломжууд бий вэ гэдгийг судлах бодолтой байна. Хотын удирдлагууд болон судалгааны мэргэжилтэн зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй ирсэн. Тяньжин хот бол газар тариалангаараа арвин туршлагатай. Мөн хүнсний үйлдвэрлэл сайн хөгжсөн. Бид хүнсний үйлдвэрлэлийн баялаг туршлагаасаа та бүхэнтэй хуваалцахад бэлэн” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (98.212.188.183)
    Хятадтай хүнсний үйлдвэрлэлин чиглэлээр хамтрахыг эсэргүүцэж байна❗️❗️❗️
    2018 оны 12 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 28 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 43 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 49 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 56 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 6 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 18 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 37 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top