x

Азийн хөрөнгийн индексүүд өсөж, түүхэн дээд түвшинд хүрэв

Азийн хөрөнгийн зах зээлийн индексүүд түүхэн дээд түвшинд хүрч өссөн тухай  "Bloomberg" агентлаг даваа гаргийн өглөөний арилжааны мэдээллийг эш татан мэдээлжээ. 

Азийн хөрөнгийн зах зээлийг хэмждэг MSCI индекс зургаа дахь өдрөө дараалан өссөн бол Японы хөрөнгийн биржийн Nikkei 225 индекс 4.8 хувиар өссөн байна. Хөрөнгө оруулагчдын итгэл ийнхүү сэргэснийг шинжээчид татварыг бууруулж, эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг дэмждэг, Японы эрх баригч Либерал Ардчилсан намын шинэ дарга Такаичи Санаэ тус улсын Ерөнхий сайдаар томилогдох магадлалтай байгаатай холбон тайлбарлаж байна. 

“Хөрөнгө оруулагчид эдийн засгийг дэмжих арга хэмжээний боломжит үр өгөөжийг бондын зах зээлийн эрсдэлтэй нухацтай харьцуулж байна. Тэд Японы татвар-санхүүгийн болон мөнгөний бодлогын уялдаа холбоо, бондын зах зээлийн хөдөлгөөн, мөн иений хэлбэлзлийг анхааралтай ажиглах шаардлагатай. Эдгээр хүчин зүйл нь ирэх хэдэн долоо хоногт хөрөнгийн сонголт хийхэд гол хүчин зүйлс болно” хэмээн “Pepperstone Group”-ийн стратегич Дилин Вү хэлжээ.

Иенийн ханш 1.6 хувиар суларч, нэг ам.доллар 150 иений түвшин рүү дөхсөн бол нэг евротой тэнцэх иенийн ханш мөн түүхэн доод түвшинд хүрсэн байна. Японы харьцангуй урт хугацаатай бондуудын үнэ сүүлийн саруудын дотор хамгийн огцом унасан бол 40 жилийн хугацаатай бондын өгөөж 14 суурь нэгжээр өсжээ. Энэ нь Такаичи тэргүүтэй шинэ засгийн газар татварыг бууруулах, эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхийн тулд илүү их бонд гаргаж магадгүй гэсэн хөрөнгө оруулагчдын болгоомжлолтой холбоотой байна.

Батлан хамгаалах тоног төхөөрөмж үйлдвэрлэгч "Kawasaki Heavy Industries Ltd", "Japan Steel Works Ltd." болон "IHI Corp." компаниудын хувьцаа төрийн зардлыг нэмэгдүүлснээр ашиг хүртэнэ гэсэн таамаглалтай холбоотойгоор хэсэг хугацаанд 10 орчим хувиар өссөн байна. Японы анхны эмэгтэй Ерөнхий сайд болох төлөвтэй байгаа Такаичи Санаэ бол эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг дэмждэг, консерватив үзэлт улс төрч юм. Тэрбээр үндсэрхэг үзэлтэн бөгөөд Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийг биширдэг, Iron Maiden хэмээх хеви-металл хамтлагийн шүтэн бишрэгч нэгэн юм гэж "Bloomberg" онцолжээ.

Эх сурвалж: Forbes

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top