x

Азийн үнэтэй компаниудын жагсаалтыг технологийн аваргууд манлайлж байна

Технологийн компаниуд энэ оны Азийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтын эхний дөрвөн байрыг эзэлжээ. Тус салбар нь сүүлийн үед худалдааны хурцадмал байдал, татвар тарифаас үүдэлтэй тогтворгүй байдлыг туулж байгаа үед ийнхүү жагссан байна.

Тодруулбал, Тайванийн “Taiwan Semiconductor Manufacturing Company” нь /TSMC/ 1.4 их наяд ам.долларын зах зээлийн үнэлгээгээрээ бүс нутгийнхаа манлайлагчийн байр сууриа хадгалсан бөгөөд энэ оны нэгдүгээр сараас хойш дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын 10 дугаарт бичигдэж байна.

Азийн хамгийн үнэ цэнтэй компаниудын жагсаалтад Хятадын технологийн конгломерат “Tencent” 771.7 тэрбум ам.долларын үнэлгээгээр хоёрдугаарт жагсжээ. Хятадын хамгийн үнэ цэнтэй тус компани дэлхийн хэмжээнд үнэлгээгээрээ 15 дугаарт бичигдэж байна. Харин цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba” 428.9 тэрбум ам.долларын үнэлгээгээр Азидаа гуравдугаарт жагссан бол Өмнөд Солонгосын “Samsung” 388.87 тэрбум ам.доллароор дөрөвдүгээрт бичигджээ.

Жагсаалтын эхний 10-т санхүүгийн байгууллагууд давамгайлж байгааг дурдвал, Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банк тавдугаарт, Хятадын Хөдөө аж ахуйн банк /319.6 тэрбум ам.доллар/ зургаадугаарт жагсаж байна. Хятадын цэнэг хураагуур үйлдвэрлэгч “CATL” 259.8 тэрбум ам.долларын үнэлгээгээр долоодугаарт бичигдэж, Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани /258.2 тэрбум ам.доллар/ удаалжээ. Түүнчлэн Хятадын согтууруулах ундаа үйлдвэрлэгч “Kweichow Moutai” /254 тэрбум ам.доллар/ есдүгээрт бичигдэж байгаа бол Хятадын Бүтээн байгуулалтын банк /252.8 тэрбум ам.доллар/ 10 дугаарт жагссан байна.

“Alibaba” энэ онд Азийн шилдэг компаниудын дундаас хамгийн өндөр өсөлт үзүүлэлт бөгөөд есдүгээр сард хиймэл оюун ухааны “Qwen3” загвараа гаргасны дараа хувьцааных нь ханш 114.8 хувиар өссөн юм. Түүнчлэн 5G сүлжээ, хиймэл оюуны шинэ санаачилга, төлбөрийн шинэ аргыг нэвтрүүлсний ачаар “Tencent”-ийн хувьцаа 59 хувиар өссөн байна. 

Мөн “Samsung”-ийн ханш 57.7 хувь, “CATL” 51.1 хувь, Хятадын Хөдөө аж ахуйн банк 24.9 хувь, “TSMC” 21.4 хувь, Хятадын Худалдаа, аж үйлдвэрийн банкных 10.1 хувиар тус тус өссөн байна. Харин “Toyota”-гийн ханш 9.4 хувь, “Kweichow Moutai” 5.3 хувь, Хятадын Бүтээн байгуулалтын банкных 2.1 хувиар буурчээ. 

Хамгийн сүүлийн үеийн тоо баримтууд нь Азийн технологийн салбарын хүчирхэг байдлыг онцлон харуулахын зэрэгцээ төрийн дэмжлэгтэй санхүүгийн байгууллагууд жин дарсан хэвээр байгааг харуулсан байна.

Эх сурвалж: Anadolu

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top