x

Биткоины ханш 116 мянган ам.доллар давж түүхэн дээд түвшинд ойртлоо

Санхүүжилт байхгүйн улмаас АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсоод /шатдаун/ буй энэ үед биткоины үнэ 116 000 ам.доллароос дээшилж өслөө. Хөрөнгө оруулагчид улс төрийн тогтворгүй үед биткоиныг найдвартай хөрөнгийн хувиар үзэж эхэлсэн нь уг криптовалютыг алттай адил үнэ цэнтэй болгоод байна гэж CNBC мэдээлжээ.

“Binance” биржийн мэдээллээр, лхагва гарагт биткоины үнэ 3.1 хувиар өсөж, 116 628.33 ам.долларт хүрсэн байна. 

АНУ-ын парламент болох Конгресс ирэх санхүүгийн жилийн төсвийн хуулийг аравдугаар сарын 1-ний дотор баталж чадаагүйн улмаас шатдаун болжээ. Тус улсын засгийн газрын үйл ажиллагаа 2019 оноос хойш анх удаа зогсож байна. Засгийн газрын ажил түр зогссоны улмаас 750 мянга орчим төрийн албан хаагч амралтаа авч, АНУ-ын төсөв өдөрт 400 сая долларын алдагдал хүлээнэ. АНУ-ын Ардчилсан намын төлөөлөгчид "Obamacare" гэж нэрлэдэг эрүүл мэндийн даатгалын хүрээнд олгодог татварын хөнгөлөлтүүдийг сунгахыг шаардаж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп санхүүжилтийн асуудлаар тохиролцоонд удахгүй хүрэхгүй бол “маш олон хүн”-д  төрөөс олгодог мөнгөн тэтгэмжийг танана гэж мэдэгджээ. 

Биткоины үнэ өссөн нь хөрөнгө оруулагчдын бодол өөрчлөгдөж байгааг харуулж байна. Одоо тэд уг криптовалютыг улс төрийн тогтворгүй байдлын үед найдвартай хөрөнгө гэж үзэх боллоо гэж CNBC бичжээ. 

Харин эрсдэлтэй хөрөнгийн үнэ буурч байна. Тухайлбал, "S&P 500" индексийн фьючерс 0.43 хувиар унасан бол технологийн "Nasdaq 100" индексийн гэрээнүүд 0.5 хувиар буурчээ.

Он гарснаас хойш биткоины үнэ 25 орчим хувиар өссөн байна. Ханш өсөхөд нөлөөлсөн шалтгаан нь Уолл-стритийн институцийн хөрөнгө оруулагчид криптовалютад нааштайгаар хандаж эхэлсэнтэй, мөн дэлхийн хөрөнгө оруулагчид хурдан ашиг олох хэрэгсэл төдийгүй хөрөнгө оруулалтын багцын бүрэлдэхүүн хэсэг гэж үзэж эхэлсэнтэй холбоотой. Биткоины дээд үнэ түүхэндээ 124 457 ам.долларт хүрч байв.

Эх сурвалж: CNBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 8 цаг 14 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 8 цаг 22 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 8 цаг 27 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 8 цаг 32 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 8 цаг 44 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 10 цаг 37 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 11 цаг 14 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 11 цаг 28 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 11 цаг 35 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 11 цаг 42 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 51 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 11 цаг 54 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 12 цаг 7 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 12 цаг 16 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 12 цаг 58 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 13 цаг 3 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 13 цаг 12 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 14 цаг 20 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top