x

Гадаад үгийг олон янзаар бичих асуудлыг шийдвэрлэхээр хэлэлцлээ

“Гадаад үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд” сэдэвт хэлэлцүүлгийг ГХЯ-нд өнөөдөр зохион байгууллаа.

Англи төдийгүй гадаад хэлнээс орж ирсэн гадаад үг, нэр томьёо, оноосон нэрийг монгол хэлнээ буулгах тогтсон дүрэм, стандарт байхгүйгээс нэг гадаад үгийг олон янзаар бичиж байна. Тиймээс энэ асуудлыг даруй шийдвэрлэж, нэгдсэн стандарт бий болгох шаардлагатай гэдгийг хэлэлцүүлгийн үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан, доктор /ph.D/ Н.Мөнхцэцэг онцлов.

Тэрбээр “Англи үг, оноосон нэрийг кириллээр хөрвүүлэх асуудалд” сэдвээр илтгэл тавьсан юм.

Илтгэлдээ тэрбээр, “Өнөөдөр гадаад үг, нэр томьёо, оноосон нэрийн эгшиг авиаг олон хувилбараар тэмдэглэж байна. Жишээ нь, жендер, жендэр гэх мэт.

Гадаад нийлэмж нэр томьёог салгаж эсвэл нийлүүлж бичиж байна. Жишээ нь, авто машин-автомашин, био технологи-биотехнологи гэх мэт.

Тулгамдаж буй асуудал гэвэл эрх зүйн зохицуулалт, нэгдсэн хяналт, хамтын ажиллагаа, хувилбар бичлэг, гадаад үгийн сан, үл ойлголцол, ухагдахууны зөрүү, үгийн замбараагүй хэрэглээнээс шалтгаалж байна. Асуудлыг шийдэхдээ монгол хэлний үгийн санд орж ирсэн гадаад үгийг түүвэрлэн сан бүрдүүлэх, санд тулгуурлан гадаад үгийн хэрэглээ, хувилбар бичлэг, тухайн үгийн гарал, авиа зүйн талаар судлахаас гадна гадны сайн туршлагаас суралцах, асуудлыг хэрхэн шийдэх талаар хамтран ажиллаж, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, шийдэл олох, монгол хэлний авиа зүйн онцлогт тохирсон тогтолцоотой дүрэм боловсруулах шаардлагатай байна” гэдгийг тодотгов.

Мөн “Англи хэлнээс орж буй үг, оноосон нэрийг кириллээр зөв хөрвүүлэх асуудал бол хэлний бодлогын нэг чухал хэсэг юм. Энэ нь зөвхөн хэл шинжлэлийн асуудал биш, нийгмийн болон олон улсын харилцаа, мэдлэг дамжуулах, боловсрол, хэвлэл мэдээллийн нэгдсэн байдал, хиймэл оюуны хөгжилтэй ч холбоотой.

Монгол хэлэнд хэрэглэж буй гадаад үгийн сан үүсгэн нэр томьёо судлал, хэл шинжлэлийн үүднээс судалж, нийтлэг алдаа дутагдлыг олж илрүүлэн, тэдгээрийг зөв бичих журамласан толь бичиг зохиож олон нийтэд хүргэснээр тухайн үгээр илэрхийлж буй ухагдахууныг олон хувилбаргүй, үнэн зөв, нэгдсэн ойлголтоор хүлээж авах, улмаар гадаад харилцаанд үл ойлголцол, түүнээс үүдсэн хор хохирол, эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой” гэдгийг учирлаж байв.

Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ардын багш, доктор, профессор Ц.Өнөрбаян хэлэхдээ, “Кирилл бичгийг бид 1941-1946 онд албан ёсоор авч хэрэглэсэн. Үүнээс хойш монголчуудын оюуны соёлын бичгийн хэрэглээг хангаж байна. Монгол хэлний тухай хуульд заасны дагуу кирилл бичгээр зөв бичих дүрмийн журамласан толийг гаргасан. Гэхдээ бүх үгийг журамлаж чадаагүй. Өнөөдөр гадаад үгийг дураараа, олон янзаар, сонссоноороо бичиж байна. Монголчууд гадаад үгийг тухайн хэлний дуудлагыг нь баримтлах тохиолдол гарч байна. Мөн монголжуулсан дуудлагыг нь барих нь байна. Бүр болохгүй бол орчуулж авдаг. Орчуулна гэдэг нь монгол хэлний дархлаанд маш чухал нөлөөтэй зүйл юм. Тийм учраас гадаад үгийг оновчтой орчуулах шаардлагатай” хэмээв.

“Энэхүү хэлэлцүүлгээс гарах үр дүнгээр зөвлөмж гаргах ажлын хэсгийг яаралтай байгуулж, бүх хэлнээс орж ирж байгаа үгийг хэрхэн галиглах асуудлыг шийдэх боломж бүрдэнэ” гэдгийг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэл онцолсон юм.

Тэрбээр, “Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2018 онд Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толийг гаргасан. Энэхүү толь бичигт манай улстай 2018 оныг хүртэл дипломат харилцаа тогтоосон орнууд, нийслэлийн нэрийг журамласан. Одоо үлдсэн бүх улс орны нэрийг галиглаж шинээр оруулахаар ГХЯ-тай хамтран ажиллаж байна.

Мөн 6000 орчим гадаад үгийг хэлэлцүүлж 1000 орчим үгийг журамласан толийн ард хувилалтай нь хавсаргасан. Тухайлбал өргөн хэрэглэгддэг "компьютер" гэдэг үгийг хувиргахдаа компьютерыг, компьютероос, компьютероор гэх мэтээр хувилгаж бичихээр журамласан” гэдгийг тодотгож байлаа.

Уг хэлэлцүүлгийг ГХЯ, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, ШУТИС, МҮОНРТ, Орчуулагчдын нэгдсэн үнэлгээний төв хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Хэлний бодлогын үндэсний зөвлөл, хэрэглээний болон сургалт судалгааны байгууллагын эрдэмтэн, багш нар оролцсон юм.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top