x

ТХГН-ийн захиргаадад 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант олгох хөтөлбөр зарлалаа

БОУАӨЯ, Дэ Нэйче Консерванси, Монголын Байгалийн өв сан хамтран 500 саяас 3 хүртэл тэрбум төгрөгийн грант олгох “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.

ТХГН-ийн хамгаалалтын 11 захиргааг сонгон шалгаруулж, эхний ээлжинд 6-8 сар бэлэн байдлын хөтөлбөрт хамруулна. Санхүүжилт олгохоос өмнө менежментийн буюу тухайн ТХГН-т байгаль хамгаалал, аялал жуулчлал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах юм. Үүний дараа төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, менежментээ сайжруулах грант хүсэх боломжтойг Монголын Байгалийн өв сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь онцлов.

Тэрбээр, ТХГН-ийн байгаль хамгааллын менежментийн зөв жишиг загвар бий болгохыг зорьж байгааг тодотгоод, байгалийг яаж хамгаалах, тогтвортой санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлдэг, орон нутгийн иргэдтэй яаж хамтарч ажиллах, байгаль хамгааллын судалгаа үр дүн мониторинг яаж хийдгийг харуулсан загвар бий болгохыг хэлж байлаа.

“ТХГН-ийн хурдасгуур” хөтөлбөр 6 шалгууртай. Үүнд, экологийн хувьд тухайн хамгаалж буй газрынх нь үнэ цэн ач холбогдол, менежментийн бэлэн байдал, төлөвлөлөлт, ТХГН-ийн захиргааны засаглал, ажилтны чадавх, оролцоо буюу аймаг орон нутгийн захиргаад орон нутгийн байгууллагатай хэрхэн хамтарч ажилладаг, тогтвортой буюу өөрийгөө санхүүжүүлэх боломж бий юу, орон нутгийн дэмжлэгтэй төсөв хуваарилуулж чадаж байгаа эсэхийг харгалзах юм байна.

Шалгаруулсан ТХГН-ийн хамгаалалтын 11 захиргаанд нийт 13 тэрбум төгрөгийн санхүүжилт хуваарилах ажээ.

"Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ТХГН-ийн хамгаалалтын захиргаадын менежментийн үр ашигтай байдлыг нэмэх, урт хугацааны тогтвортой санхүүжилт бий болгох, нутгийн иргэдийн оролцоох дэмжих зорилготой тус хөтөлбөрийг 2026-2029 он хүртэл 2 үе шаттай хэрэгжүүлнэ. Ингэхдээ ТХГН-ийн хамгаалалтын 11 захиргааг сонгон шалгаруулах бөгөөд гранттай холбоотой мэдээлэл өгөх уулзалтыг энэ сарын 13-нд цахимаар зохион байгуулж, өргөдлийг 4 дүгээр сарын 5 хүртэл хүлээн авах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Өчигдөр 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Өчигдөр 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Өчигдөр 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Өчигдөр 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Өчигдөр 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Өчигдөр 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Энэ 7 хоногт Монгол Улсад
Top