x

Эрчүүдийн эрүүл мэнд, нийгмийн оролцоог дэмжих бодлого хэрэгтэйг онцоллоо

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хүний хөгжлийн хороо хуралдлаа. Хурлаар Жендэрийн Үндэсний Хорооны өнөөгийн нөхцөл байдал, чиг үүрэг, бусад асуудлыг сонсов. Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш Монгол Улсын жендэрийн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл танилцууллаа. Ингэхдээ, Монгол эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцоо, сэтгэл зүйн тулгамдсан асуудалд бодлогын дэмжлэг хүсэж, жендэрийн мэдрэмжтэй гэхээсээ илүү жендэрийн хариуцлагатай оролцоог хангахыг уриаллаа.

Танилцуулга, хэлэлцүүлгээр Монгол Улсад эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс доогуур байгаа, осол гэмтэл, архидалт, зүрх судасны өвчлөл, нийгмийн байр суурь, цалин хангамж, ажлын байрны үнэлэмж, өрх толгойлол, хүчирхийлэл, халамжийн бодлогод хамрагддаг байдал, боловсрол эзэмшилт зэргийн статистик үзүүлэлтийг танилцуулж, салбар хоорондын уялдааг сайжруулах шаардлагатайг онцолсон юм.

НИТХ-ын төлөөлөгч, Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул "Жендэр гэхээр эмэгтэйчүүдийн асуудал гэж ойлгосоор эрчүүдээ бид орхигдуулсан нь энэ нийгмийн гажуудал болох нь. Эрчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, ажлын байрны стресс, сэтгэл зүйн дарамтыг бууруулах, айл гэр дэх эцэг хүний оролцоог дэмжих бодлого хэрэгжүүлэх, өсвөр насныхны боловсрол, хүмүүжилд чиглэсэн тусгай хөтөлбөрийг өргөжүүлэх, төрийн байгууллага болон онцгой чиг үүрэгтэй ажилладаг албанд эх хүүхдэд зориулсан өрөө, булан нээх чиглэлээр хамтран ажиллая" гэх санал гаргалаа.

Хүний хөгжлийн хорооноос нийслэлийн түвшинд эрчүүдэд чиглэсэн бодлогын баримт бичиг, дэмжих хөтөлбөрийг боловсронгуй болгох, жендэрт суурилсан төсвийн асуудалд анхаарах, жендэрийн мэдрэмжтэй бус жендэрийн хариуцлагатай бодит ажлын үр дүнг тайлагнадаг, хэлэлцдэг байхад анхаарах, төр, төрийн бус байгууллага, судлаачдын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй гэдгийг илэрхийллээ.

Уулзалтын үеэр жендэрийн бодлого нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал бус, нийгмийн бүх бүлгийг хамарсан тэгш боломж, тэгш оролцоог хангах цогц бодлого гэдгийг онцлон тэмдэглэв.

Хуралд НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, Л.Хосбаяр, Л.Ариунтуяа, Э.Одонтуяа, А.Амартүвшин, НИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Халтар, НЗДТГ-ын дарга Т.Оюунчимэг, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Б.Бямбадорж, Жендэрийн Үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш бусад албаныхан оролцлоо.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 18 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top