x

Алтны үнэ анх удаа унц нь 3800 ам.доллараас давлаа

АНУ-д бодлогын хүү буурах магадлал, засгийн газрын үйл ажиллагаа зогсох вий гэсэн болгоомжлол, геополитикийн хурцадмал байдал зэргээс шалтгаалан хөрөнгө оруулагчид найдвартай актив руу хошуурах болсноор даваа гарагт алтны үнэ түүхэнд анх удаа нэг унц нь 3800 ам.доллароос давж, шинэ дээд үзүүлэлтэд хүрчээ.

Тодруулбал, алтны үнэ 14:00 цагийн байдлаар 1.9 хувиар өсөж, унц нь 3,829,63 ам.доллар болсон байна. “High Ridge Futures” фирмийн металлын арилжаа хариуцсан захирал Дэвид Мегерийн хэлснээр, АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож болзошгүй байгаагаас үүдэн хөрөнгө оруулагчид найдвартай активын эрэлд гарсан нь алтны үнэ өсөх гол хүчин зүйлсийн нэг болжээ. Үүнээс гадна Оросын цэргүүд Украины зүүн нутгийн Донецк бүс нутгийн Шандриголово тосгоныг хяналтдаа авсан гэж ОХУ-ын Батлан​​ хамгаалах яамнаас мэдэгджээ.

Ингэснээр бодлогын хүү бага үед, мөн тодорхой бус нөхцөл байдал үүссэн үед өсөх хандлагатай байдаг алтны үнэ энэ он гарсаар 43 гаруй хувиар өсөөд байна. Өнгөрсөн баасан гарагт танилцуулсан АНУ-ын хувийн хэрэглээний зардлын үнийн индекс урьдчилсан таамаглалтай нийцсэн нь ирэх 10, 12 дугаар сард хуралдах Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулах магадлалыг нэмэгдүүлжээ.

Үүний зэрэгцээ мөнгөний үнэ 2 гаруй хувиар өссөнөөр унц нь 47 ам.долларт хүрч, сүүлийн 14 жил гаруйн хугацаан дахь дээд түвшинд хүрсэн байна. Мөн цагаан алтны үнэ 1.5 хувиар өсөж, 1592.65 ам.доллар болсон нь сүүлийн 12 жилийн дээд үзүүлэлт болсон бол палладийн үнэ 1.1 хувиар буурч, 1255.61 ам.доллар болжээ. 

Эх сурвалж: Reuters

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top