x

ХАА-н төслүүдийн тоног төхөөрөмжийг оруулж ирлээ

​​​​​​Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолоор "Атрын III аян"-ыг улс орон даяар үргэлжлүүлэх шийдвэр гарсан байдаг. Тус аяныг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар шийдвэрлэж байхыг даалгасны дагуу холбогдох төслүүдийг хэрэгжүүлж байна. Үүний нэг нь БНХАУ-ын санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих” төсөл.

Төслийн хүрээнд газар тариалан, тэжээлийн үйлдэрлэлд нэн хэрэгцээтэй, нийт 24,5 сая ам.долларын өртөг бүхий 50-165 м.х-тэй трактор 180 ширхэг, хадлангийн зориулалттай дунд оврын иж бүрдэл техник 40 ширхэг, таримал тэжээл үйлдвэрлэлийн зориулалттай иж бүрдэл техник 20 ширхэг, 9890 га талбайг услах хүчин чадалтай усалгааны тоног төхөөрөмжийг БНХАУ-аас нийлүүлэх юм.  

Эдгээр техник, тоног төхөөрөмжийг 20 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, эхний долоон жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлөөр үр тариа, төмс, хүнсний ногооны аж ахуй эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгох ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, түүний харьяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан зохион байгуулна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих" төслийн нийлүүлэх техник тоног төхөөрөмжүүдийн эхний ээлж болох услалтын системүүдийг өнөөдрөөс (2018.12.17) ТЭДС-д хүлээн авч байна.

Төслийг хэрэгжүүлснээр газар тариалангийн зүтгэх хүчний техникийн хүчин чадал одоо байгаа түвшнээс 10 хувиар нэмэгдэж, жилдээ 100 мянган тонн хадлан тэжээл, 10 мянган тонн таримал тэжээл бэлтгэх, үр тарианы 9200 га, төмс, хүнсний ногооны 450 га, жимс, жимсгэнийн 240 га талбайг услах техникийн чадамж шинээр бий болно. Ингэснээр үр тариа, тэжээлийн таримлын тариалалт, хураалтыг технологийн дагуу гүйцэтгэх, бүтээгдэхүүний чанар, хэмжээ өсөх, тариалангийн үйлдвэрлэл тогтворжиход чухал нөлөөтэй гэж үзэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 27 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 42 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 48 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 55 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 5 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 17 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top