x

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн түншлэлийн хуралдаанд оролцлоо

Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын ”Азийн түншлэлийн хуралдаан болон Үндэсний, орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн хэлэлцүүлэг”-т Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг,  НҮБ-ын төлөөлөгч н.Цэцэгмаа нар оролцоод ирлээ.

Энэ удаагийн хуралдаанд бүс нутгийн 20 улсын Засгийн газрын төлөөлөгч, НҮБ-ын төрөлжсөн 15 байгууллага, Засгийн газар хоорондын болон бүсийн хамтын ажиллагааны 15 байгууллага, хувийн хэвшлийн зэрэг нийт 150 төлөөлөгч оролцсон байна.

Азийн түншлэлийн хуралдаанд Шадар сайдын Ажлын албаны дарга бөгөөд ахлах зөвлөх Л.Саянаа “Гамшгийн эрсдэлийг бууруулахад тулгамдаж буй асуудал, онцлох зорилт болон Сендайн үйл ажиллагааны баримт бичгийг орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх талаарх” хэлэцүүлэгт илтгэгчээр оролцсон юм. Энэхүү хуралдаанаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн бүс нутгийн төлөвлөгөөний /2017-2020/ хэрэгжилтийн явцыг хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцон, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд Азийн бүс нутгийн түвшинд тулгамдаж буй асуудлыг тодорхойллоо.

Харин “Үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн хэлэлцүүлэг”-т ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн боловсруулалт болон Үндэсний стратегийг орон нутгийн төлөвлөлтөд уялдуулах нь” сэдэвт хэлэцүүлэгт илтгэгчээр оролцсон байна.

Тус хуралдаанаар үндэсний болон орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийн боловсруулалт, түүний хэрэгжилт бүс нутгийн хэмжээнд ямар түвшинд байгаа талаар хэлэлцэн, гамшгийн эрсдэлийг бууруулах стратегийг хэрэгжүүлэх санхүүжилтийн сайн туршлага, мэдээллээ хуваалцсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 26 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 42 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 47 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 55 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 4 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 17 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top