x

“Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассосиацитай хамтран жил бүр зохион байгуулдаг “Mining Week & MinePro 2025” олон улсын үзэсгэлэн маргааш Налайх дүүргийн Тайж хайрхны бэлд эхэлнэ.

Дөрөв дэх жилдээ зохион байгуулах үйл ажиллагаа “Эрдэс баялгийн салбарын шинэ мөчлөг: Хөрөнгө оруулалт, Хариуцлагатай уул уурхай” сэдвийн дор гурван өдөр үргэлжлэх аж. Эрдэс баялгийн салбарын хамгийн том үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллага болон хувийн хэвшлийн төлөөлөл, Монгол Улсад суугаа Элчин сайдууд, олон улсын байгууллагууд, хөрөнгө оруулагчид, худалдааны танхимууд, дотоод, гадаадын зочид болон салбарын мэргэжилтнүүд оролцох ажээ.

“Уул уурхайн 7 хоног” нь тогтвортой хөгжлийн бодлого, хариуцлагатай уул уурхай, хөрөнгө оруулалт, олон улсын чиг хандлага, геологийн судалгаа, хайгуул, шинэ эрчим хүч, газрын тосны салбарын сорилт, дэвшилтэт технологи зэрэг өргөн хүрээний сэдвийг хамарч, оролцогч талууд үйлдвэржилтийн гинжин хэлхээг тогтвортой хангах, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх бодлого, чиг хандлагыг хэлэлцэнэ. Тэгвэл “MinePro 2025” үзэсгэлэнд ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд, уул уурхайн томоохон төслүүд, олон улсын хөрөнгө оруулагчид, санхүүгийн байгууллагууд, зөвлөх болон технологийн үйлчилгээ үзүүлэгч компаниуд оролцох тул сонирхогч талууд мэдээлэл солилцож, бизнесийн хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжтойг зохион байгуулагчид онцоллоо.

Мөн уул уурхайн салбарын хөдөлмөрийн яармагийг ажиллуулж, компаниуд нээлттэй ажлын байраа танилцуулахын сацуу ажил мэргэжлийн зөвлөгөө өгч, ярилцлага өрнүүлэх юм байна. Тэгвэл “​Уул уурхайн 7 хоног”-ийн сүүлийн буюу гурав дахь өдөр залууст чиглэсэн салбарын шинэ технологи, ажил мэргэжил, сонирхсон чиглэлээр мэдээлэл авах “Future Engineers” эвент болон “Уурхайчдын наадам” болно. Бэсрэг наадмаар сур харваа, шагайн харваа, үндэсний бөхийн барилдаан болох аж. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top