x

Худалдааны төвүүд хуурамчаар хямдрал зарлаж, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна

ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтын дүнгээ өнөөдөр танилцууллаа. Тус газраас 14 хоног тутамд олон нийтэд энэ талаар мэдээлэл хийж байхаар болжээ.

Энэ удаад тус газар их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдэл, шинэ жилийн баярт зориулсан худалдааны төвүүдээс зарласан хямдрал, урамшуулал үнэн бодитой эсэх, мэдээллийн сайтууд дахь зар сурталчилгаа, цахилгаан барааны дэлгүүрүүд монгол заавар ашиглаж байгаа эсэх боло албан байгууллагын хаяг реклам Монгол хэлний тухай хуулийг зөрчиж байгаа эсэхэд хяналт шалгалт хийсэн байна.

Тухайлбал, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжүүд болон томоохон сүлжээ дэлгүүр, худалдааны төвүүд бараа, бүтээгдэхүүндээ хямдралтай худалдаа эарласан нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгахад доорх зөрчлүүд илэрсэн байна. Үүнд:

-Хяналт шалгалтад хамрагдаж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, худалдааны төвүүдийн хувьд гадна талдаа 50-70 хувь хүртэл хямдралтай гэсэн самбаруудыг байршуулсан боловч бодит байдал дээр бүх бараандаа хямдрал зарлаагүй, хямдрал зарласан бараа бүтээгдэхүүн маш цөөн байна.

-Бараа, бүтээгдэхүүний үнийн шошго байхгүй, ямар төрлийн бараа, бүтээгдэхүүн хямдарсан нь тодорхойгүй боловч гадна самбартаа их хямдарсан мэтээр бодит биш сурталчилгаа явуулж байна.

-Хямдарсан болон хямдраагүй бүх бараа, бүтээгдэхүүний үнийн шошгон дээр шинэ жилийн уур амьсгалыг илтгэсэн үнийн мэдээлэл бүхий хуудсыг байршуулж хэрэглэгчийг төөрөгдүүлж байна

-Гадна талдаа хямдрал зарласан гэсэн боловч хямдралын бараа, бүтээгдэхүүн нь хараахан худалдаалагдаж эхлээгүй.

-Бараа, бүтээгдэхүүндээ хямдрал зарласан боловч хямдралын эхэлсэн болон үргэлжлэх хугацаа тодорхойгүй байна. Энэ нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон Зар сурталчилгааны тухай хуулийн зарим заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон тул зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд Улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага хүргүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 27 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 40 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 43 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 48 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 56 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 5 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 18 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 37 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top