x

Гамшигт өртсөн 6405 өрхөд 2.3 тэрбум төгрөгийн тусламж хүргэжээ

Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалдаг Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөлийн ээлжит хурал болж, энэ оны ажлаа дүгнэн ирэх оны ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Монголын Улаан загалмайн нийгэмлэг 2018 онд гамшгийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг сайжруулсан байна. Зуд, үерийн гамшигт өртсөн 6405 өрхөд 2.3 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламж хүргэжээ.

Мөн гамшгийн эрсдлийг даван туулах олон нийтийн чадварыг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн-Монгол байгууллагатай хамтран 1200 гаруй хүнийг бэлтгэсэн, эмзэг байдлыг бууруулах, эрүүл мэндийг дэмжих, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүмүүнлэгийн ажилд хүүхэд залуус, сайн дурынхны оролцоог нэмэгдүүлэх зэрэг зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн байна.

Хурлын үеэр БСШУС-ын, Эрүүл мэндийн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдууд болон Онцгой байдлын ерөнхий газрын удирдлага хийсэн ажлынхаа талаар мэдээлэл хийлээ.

Улаан загалмайн нийгэмлэг төрд нэмэлт хүч болж хүмүүнлэгийн салбарт ажиллах үүргээ сайн биелүүлж байгаа гэж Зөвлөлийн хурлаас үзлээ. Өнгөрсөн долоодугаар сард Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулахад сайн дурын 250 хүнээ оролцуулсан Улаан загалмайн нийгэмлэгт Зөвлөлийн дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.

Цаашид хүмүүнлэгийн чиглэлээрх Засгийн газар, нутгийн захиргааны байгууллагын зарим чиг үүргийг Улаан загалмайн нийгэмлэгээр гүйцэтгүүлэхээр заасан байдаг. Иймээс нийгэмлэгт төсвөөс олгох санхүүжилтийг улс, орон нутгийн төсөвт тусгаж байх үүргийг бүх түвшинд биелүүлэхийг анхаарууллаа.

Төр-Улаан загалмайн хамтын ажиллагааны зөвлөл нь хүмүүнлэгийн чиглэлээр төр, Улаан загалмайн нийгэмлэгийн хамтын ажиллагааг улсын хэмжээнд удирдан чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.        

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л хангалттай… 1 цаг 26 мин Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно 1 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финландын Үндэсний музейд зочлов 1 цаг 41 мин Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 1 цаг 46 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 1 цаг 54 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 2 цаг 3 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 2 цаг 22 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 14 цаг 16 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 22 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 22 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 22 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө Өчигдөр 10 цаг 39 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа Өчигдөр 10 цаг 25 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ Өчигдөр 09 цаг 53 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө Өчигдөр 09 цаг 43 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ
Top