x

Алтны үнэ түүхэн дээд түвшинд хүрлээ

Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал үргэлжилж буй энэ үед эрэлт нь өндөр хэвээр байгаа алтны үнэ түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ. 

Тодруулбал, мягмар гаргийн эхээр унц алтны үнэ 3508.50 ам.долларт хүрснээр энэ он гарсаар үнэ нь ойролцоогоор гуравны нэгээр өсөөд байна.

Энэхүү үнэт металлыг эдийн засгийн тодорхойгүй байдлын үед хөрөнгө оруулагчид илүү найдвартай хөрөнгө гэж үздэг бөгөөд энэ оны эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн зах зээлийг донсолгосон өргөн хүрээний татвар ногдуулах шийдвэрийг зарласнаас хойш үнэ нь өссөөр байгаа юм.

Шинжээчдийн үзэж буйгаар, АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ бууруулна гэсэн таамаглал мөн алтны үнийг өсөхөд нөлөөлсөн байна. 

“BullionVault” платформын судалгаа хариуцсан захирал Адриан Эш “BBC” телевизэд мэдээлэхдээ, сүүлийн хэдэн сарын хугацаанд гарсан алтны үнийн өсөлт нь Д.Трампаас, геополитик, дэлхийн худалдаатай холбоотой түүний шийдвэрүүдээс ихээхэн шалтгаалсан гэлээ.

Мөн алтны үнийг өсөхөд нөлөөлдөг өөр нэгэн хүчин зүйл болох АНУ-ын Төв банкны үүрэг гүйцэтгэдэг Холбооны нөөцийн сангийн /ХНС/ хараат бус байдалтай холбоотой асуудал үүссэнийг шинжээчид онцолж байна. Д.Трамп ХНС-гийн дарга Жером Пауэллыг бодлогын хүүг бууруулахгүй байна хэмээн удаа дараа буруутгаж, саяхан тус сангийн удирдах зөвлөлийн гишүүдийн нэг Лиза Күүкийг огцруулахыг оролдсон юм.

“Hargreaves Lansdown” компанин шинжээч Деррен Натаны хэлснээр, ХНС-гийн хараат бус байдлыг алдагдуулах Д.Трампын оролдлого нь хөрөнгө оруулагчдыг алт зэрэг аюулгүй актив хөрөнгийг илүүтэй сонирхоход хүргэж байгаа ажээ.

Даваа гарагт Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард “хэрвээ Трамп ХНС-гийн хараат бус байдлыг алдагдуулах юм бол энэ нь дэлхийн эдийн засагт маш ноцтой аюул учруулна” гэдгийг анхааруулсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top