x

Өндөгний хэрэгцээний ихэнхийг дотоодоос хангаж эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ыг үе шаттай хэрэгжүүлснээр дотоодын аж ахуйн нэгжүүд үйлдвэрийн шинэ байр, тоног төхөөрөмж, хүчин чадлаа сайжруулж, иргэдийнхээ өндөгний хэрэгцээний 80 хувийг дотоодоосоо хангаж эхэлжээ.

Энэ нь хүнс, хөдөө аж ахуйн салбарт сүүлийн 30 жил байгаагүй томоохон хөнгөлөлттэй зээлийн үр дүн гэдгийг Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Болд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяртай уулзах үеэрээ тодотголоо. Тэрбээр, “Засгийн газрын сайн бодлогын дүнд аж ахуй нэгжүүд зээлд хамрагдаж, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Шинээр 20 гаруй шувууны аж ахуй эрхлэгч компани нэмэгдсэнээр дотоодын өндөгний хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдсэн. Цаашид өндөгний хэрэглээ 650 сая ширхэгт хүрэх тооцоо бий. Тэгвэл шувууны аж ахуй эрхлэгчид суурилагдсан хүчин чадлаараа бүрэн хангах боломжтой. Энэ жил шувууны аж ахуй эрхлэгчид 60 мянган тонн улаан буудай худалдаж авах төлөвлөгөөтэй” гэжээ.

Өндөгний үйлдвэрлэл дотоодод хөгжсөнөөр 100 тэрбум орчим төгрөгийн гадаад валютын урсгалыг эх орондоо үлдээж, эдийн засагт өгөөжөө өгч байгааг холбооны төлөөлөгчид онцлоод, ирэх хоёр жилд гурван сая шувуутай болж, дотоодын өндөгний хэрэгцээг бүрэн хангахаас гадна малын тэжээл үйлдвэрлэл, газар тариалангийн кластер бизнес хөгжүүлэх боломж бүрдэхийг хэлж байлаа.

Монголчууд жилд дунджаар 500 сая ширхэг өндөг хэрэглэдэг бөгөөд 2020 оноос өмнө өндөгний есөн үйлдвэр ажиллаж, хэрэгцээнийхээ 50-иас дээш хувийг импортоор авдаг байжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top