x

Төрийн өмчийн компаниудад бүтцээ оновчтой болгож, дөрвөн их наяд төгрөгийн үр ашиг гаргах үүрэг өглөө

Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчийн компани, үйлдвэрийн газруудын засаглалыг сайжруулах чиглэлээр өгсөн албан даалгаврын биелэлттэй танилцах хүрээнд өчигдөр “Эрдэнэс Монгол” нэгдэл болон харьяа компаниудын удирдлагуудтай уулзлаа.

“Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өөрчлөлт, шинэчлэл, орлогоо нэмэгдүүлж зардлаа бууруулах гурван үе шаттай төлөвлөгөөг танилцуулсан байна. “Эрдэнэт үйлдвэр” 208 тэрбум, бусад компаниуд 95 тэрбум төгрөгөөр борлуулалтын орлогоо давуулан биелүүлэхээр ажиллаж байгаа бол “Шивээ-Овоо”, “Багануур” компанийн борлуулалт 32 тэрбум төгрөгөөр буурчээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” 199 тэрбум, “Эрдэнэт үйлдвэр” 320 тэрбум, бусад компани 36 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа хойшлуулсан байна. Үүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” үйл ажиллагааны зардлаа 1.3 их наяд, бусад компани 45 тэрбум төгрөгөөр хэмнэх тооцоо гаргасан байна.

Ерөнхий сайд уулзалтын үеэр төрийн өмчийн компаниуд данхар бүтэцтэй, бүтээмж муутай байгаа нь олон нийтийн шүүмжлэлийн гол сэдэв болсон гэдгийг онцолж, иргэдийн саналыг бодлогын шийдвэрт тусган ажиллахыг мэдэгдэв. 2026 оны улсын төсвийн төсөлд санал өгсөн 188 мянган иргэний 38 мянга нь төрийн өмчийн компаниудыг татан буулгах, бүтцийг цомхотгох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Эрдэнэс Монгол” нэгдэл дөрвөн их наяд төгрөгийн үр ашиг гаргах боломжтой гэж үзэж, энэ онд орлого нэмэгдүүлэх төлөвлөгөөг уг хэмжээнээс бууруулахгүй байхыг үүрэг болголоо. Мөн ирэх жил экспортын хэмжээг өсгөж, улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийг нэмэгдүүлэн Үндэсний баялгийн санг арвижуулах ёстойг сануулав. Үүнтэй зэрэгцэн боловсруулах үйлдвэр болон худалдан авах ажиллагааны нэгдсэн төлөвлөлт, удирдлагатай байх шаардлагыг ч онцоллоо.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top