Монгол Улс энэ оны эхний долоон сард 152 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.2 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 7.8 тэрбум ам.доллар, импорт 6.5 тэрбум ам.доллар болж, тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллараар, экспорт 1.5 тэрбум ам.доллараар, тэнцэл 1.6 тэрбум ам.доллараар тус тус буурч, импорт 68.9 сая ам.доллараар өссөн байна.
Экспортын бууралтад нүүрсний экспорт 2.4 тэрбум ам.доллараар, угаасан ноолуур 200.2 сая ам.доллараар, боловсруулаагүй газрын тос 35.5 сая ам.доллараар, хонь, ямааны мах 25.9 сая ам.доллараар, төмрийн хүдэр, баяжмал 15.5 сая ам.доллараар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр, баяжмал 1.1 тэрбум ам.доллараар, мал амьтны самнасан үс, хялгас 42.6 сая ам.доллараар, цайрын хүдэр, баяжмал 31.4 сая ам.доллараар өссөн байна.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо