x

ДЦС-3 дээр дахин дэлбэрэлт болсон гэх мэдээллийг үгүйсгэлээ

"Дулааны гуравдугаар цахилгаан станц" ТӨХК дээр дахин дэлбэрэлт болсон гэх мэдээлэлтэй холбогдуулан Эрчим хүчний яам, станцын удирдлагууд өнөөдөр албан ёсны мэдэгдэл хийлээ.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Тавинбэхийн хэлснээр, зургаадугаар сарын 2-нд турбин генератор дээр гарсан гэмтэл нь гал түймрийн улмаас тоног төхөөрөмж болон барилга байгууламжид хохирол учруулсан бөгөөд тус обьектуудыг дахин ашиглах боломжгүй болсон байна.

Засгийн газар уг осолтой холбогдуулан 47 хоногийн өмнө онцгой дэглэм тогтоож, сэргээн босголтын ажлыг шуурхай эхлүүлжээ. Төлөвлөгөөний дагуу хийгдэх дөрвөн ажлын хоёр нь энэ онд багтан дуусах бөгөөд одоогийн байдлаар амжилттай хэрэгжиж байгаа хэмээн мэдээлэв.

Н.Тавинбэх мөн дараах тайлбарыг өглөө:

  • Сэргээн босголтын ажил идэвхтэй өрнөж байгаа энэ үед станцын дотоодоос буруу, хэт сэвсэн мэдээлэл цацагдаж байгааг зохисгүй явдал гэж үзэж буйгаа илэрхийлсэн.

  • Наймдугаар сарын 1-нд гарсан гэмтлийг “анх удаагийн тохиолдол биш” гэж тодотгож, нүүр тулсан өвлийн ачааллын үед ийм гэмтэл 15 удаа гарч байсан бөгөөд тухайн бүрд амжилттай засварласан гэдгийг онцолсон.

  • Гэмтсэн зуух ашиглалтад ороод 50 жил болсон бөгөөд энэ удаагийн гэмтлийг засах ажил долоо хоног үргэлжлэх төлөвтэй байна.

  • 1,004 хүнтэй, 198 мегаваттын хүчин чадал бүхий энэхүү станц нь 60 жилийн турш ажиллаж буй стратегийн чухал эх үүсвэр бөгөөд технологийн хуучралтай холбоотойгоор зарим саатал, гэмтэл гарч байгааг нуухгүй гэв.

Мөн Засгийн газраас томилогдсон БЭТ-ийн баг нь бүтцийн оновчлол, худалдан авалтын зөрчил арилгах чиглэлд хяналтыг чангатгаж, хатуу арга хэмжээ авч буй нь зарим хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч байгааг дурдав. Ийм үед гарч буй хэвийн саатлыг хэт дэвэргэж, нийгэмд сөрөг ойлголт төрүүлж буйг шүүмжилсэн байна.

Эх сурвалж: Эрчим хүчний яам, ДЦС-3 ТӨХК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top