x

Гангийн эрсдэл нэмэгдэж, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх үүрэг өглөө

Цаг уурын нөхцөл байдал болон бэлчээрийн ургамлын ургалтаас шалтгаалан 2025 оны наймдугаар сарын эхний долоо хоногт Өвөрхангай, Баян-Өлгий, Өмнөговь, Ховд, Дорноговь аймаг их эрсдэлтэй бүсэд багтаж буйг гангийн эрсдэлийн ерөнхий үнэлгээнээс харуулж байна. Улсын хэмжээнд нийт 330 сумын дотор маш их эрсдэлтэй 25 сум, их эрсдэлтэй 54 сум бүртгэгджээ.

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байгаа нь мал аж ахуйн бүс нутагт өвөлжилтийн хүндрэл дагуулах өндөр эрсдэлтэйг илтгэж байна.

Иймд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, штабын дарга бригадын генерал Ц.Ганзориг Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнд дараах үүргийг өгчээ:

  • Гангийн эрсдэлийн үнэлгээг 14 хоног тутамд шинэчлэх

  • Эрсдэлд тулгуурлан хариу арга хэмжээг төлөвлөх

  • Аймаг, сумдын аюулгүйн нөөцөд өвс, тэжээл бэлтгэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулах

  • Отор нүүдлийн төлөвлөлтийг эртнээс хийж, оновчтой зохион байгуулах

  • Салбар дундын уялдаа холбоог сайжруулж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ажиллах

Эдгээр арга хэмжээ нь байгалийн хатуу нөхцөлд амьжиргаагаа залгуулдаг малчдын хохирлыг бууруулах, өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс сэргийлэхэд чиглэж байна. Хариу арга хэмжээний зохион байгуулалт, мэдээлэл солилцоо, орон нутгийн засаг захиргаа болон салбарын байгууллагуудын хамтын ажиллагаа онцгой ач холбогдолтой байгааг ОБЕГ онцолжээ.

Эх сурвалж: ОБЕГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top