“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн сард 2.6 сая тонн нүүрс борлуулсан нь оны хамгийн өндөр үзүүлэлт юм.
Тус компани “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн” тухай хуулийн дагуу нүүрсний борлуулалтыг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэй, ил тод, өрсөлдөөний зарчмаар цахимаар явуулж байна.
Нүүрсний борлуулалт буурсантай холбоотой оны эхний хагас жилд 10.2 сая тонн нүүрс борлуулсан бол зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан худалдааны болон тээврийн оновчтой бодлогыг хийснээр өнгөрсөн сард 2.6 сая тонн нүүрс арилжаалжээ. Үүний 1 сая тонныг Хөрөнгийн биржээр арилжаалсан бөгөөд 25 хувийг коксжих, 45 хувийг эрчим хүчний нүүрс, 25 хувийг 1/3 коксжих нүүрс, таван хувийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.