x

Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгө 303 тэрбум төгрөгт хүрэв

2025 оны нэгдүгээр улиралд Зээлийн батлан даалтын сан /ЗБДС/-гийн нийт хөрөнгийн хэмжээ 303.4 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 10.1 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Үүнтэй зэрэгцэн батлан даалттай зээлийн үлдэгдэл 782.8 тэрбум төгрөгт хүрч, 2024 оны эхний улиралтай харьцуулахад 3.5 дахин өсжээ.

Эхний улиралд тус сангаас нийт 21.2 тэрбум төгрөгийн 841 батлан даалт шинээр олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 5.2 дахин нэмэгдсэн үзүүлэлт болов. Батлан даалтын дийлэнх хэсэг нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн болон ипотекийн зээлийг дэмжихэд чиглэсэн бөгөөд нийт олгосон батлан даалтын 92.6 хувийг эзэлж байна.

Орон нутагт батлан даалтын дүнг бүсчлэн харвал:

  • Хангайн бүс: 551 батлан даалт, 20.8 тэрбум төгрөг

  • Зүүн бүс: 94 батлан даалт, 4.7 тэрбум төгрөг

  • Төвийн бүс: 95 батлан даалт, 4 тэрбум төгрөг

  • Баруун бүс: 94 батлан даалт, 3.4 тэрбум төгрөг

  • Улаанбаатар хот: 7 батлан даалт, 3.6 тэрбум төгрөг

Улаанбаатар хотын нэг зээлдэгчид ногдож буй батлан даалтын үлдэгдэл дунджаар 237.4 сая төгрөг байгаа бол орон нутагт 23.5 сая төгрөг байна. Үүнээс Зүүн бүс хамгийн өндөр дүнтэй буюу 28.6 сая төгрөгөөр нэг зээлдэгчийг батлан даажээ.

Салбарын ангиллаар авч үзвэл:

  • Батлан даалтын 1.9% нь бөөний болон жижиглэн худалдаанд,

  • 4.8% нь боловсруулах үйлдвэрлэлд,

  • 0.7% нь мэдээлэл, холбооны салбарт ноогдож байна.

  • Харин үлдсэн 92.6% нь “Шинэ хоршоо” хөдөлгөөн, ипотекийн зээлд чиглэсэн.

Санхүүжүүлэгч банкуудын хувьд:

  • Хаан банк: 54.8%

  • Төрийн банк: 32.8%

  • Капитрон банк: 7%

  • Худалдаа хөгжлийн банк: 2.5%

  • Голомт банк: 0.7%

  • Ариг банк: 0.2% эзэлж байна.

Батлан даалтын эх үүсвэрийн 87.1 хувийг “Шинэ хоршоо” хөдөлгөөн, 7.2 хувийг Азийн хөгжлийн банкны МОН-3338 төсөл, 5.7 хувийг ипотекийн санхүүжилт, 0.3 хувийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан бүрдүүлжээ.

Олгогдсон батлан даалтын дундаж хугацаа 6.1 жил буюу 72.1 сар байгаа нь өмнөх оныхоос 12.7 жилээр буурсан үзүүлэлт юм.

Батлан даалтаар зээл авсан этгээдүүдийн ангилал:

  • Иргэд: 90.5%

  • Аж ахуйн нэгжүүд: 9.5%

ААН-д олгосон 9.5 хувийн батлан даалтын дийлэнх нь боловсруулах үйлдвэр (7.1 тэрбум төгрөг), худалдаа (1.3 тэрбум төгрөг), мэдээлэл холбоо (0.5 тэрбум төгрөг) зэрэгт хамаарч байна. Иргэдэд олгогдсон 33 тэрбум төгрөгийн батлан даалтын 80 орчим хувь нь “Шинэ хоршоо” болон ипотекийн зориулалттай байжээ.

Чанаргүй батлан даалтын түвшин:

2025 оны эхний улиралд чанаргүй батлан даалтын үлдэгдэл 6 тэрбум төгрөгт хүрч, нийт үлдэгдлийн 1.3 хувийг эзэлсэн нь өмнөх оныхоос 4 пунктээр буурсан үзүүлэлт болов.

Салбараар нь харвал:

  • 50.2% нь боловсруулах үйлдвэр,

  • 23.6% нь худалдаа,

  • 9.6% нь барилга,

  • бусад нь эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, тээвэр зэрэг салбаруудад ногджээ.

Сангийн хөрөнгийн өгөөж 2025 оны эхний улиралд 4.7 хувьтай гарсан нь 2023 оны үзүүлэлтээс 3 пунктээр өссөн дүн байв.

Эх сурвалж: СЗХ-ны нэгтгэсэн тайлан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 10 цаг 15 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 10 цаг 22 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 10 цаг 27 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 10 цаг 33 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 10 цаг 45 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 12 цаг 38 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 13 цаг 15 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 13 цаг 29 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 13 цаг 36 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 13 цаг 43 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 52 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 13 цаг 54 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 14 цаг 8 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 14 цаг 17 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 14 цаг 59 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 15 цаг 4 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 15 цаг 13 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 16 цаг 21 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top