x

Барилга, дэд бүтцийн олон улсын арбитрын нээлт боллоо

Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн дэргэд байгуулагдсан “Барилга, дэд бүтцийн Олон улсын Арбитр” өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж, барилгын салбар дахь маргааныг олон улсын түвшинд шийдвэрлэх шинэ хуудсыг нээж байна.

Уг арбитрыг байгуулах санаачилгыг Барилгын үндэсний ассоциаци өнгөрсөн онд дэвшүүлж, бүтээн байгуулалттай холбоотой маргаануудыг мэргэжлийн түвшинд, хараат бус байдлаар шийдвэрлэх зорилготойгоор ажил хэрэг болгосон юм. Арбитр нь иргэний болон үйлдвэрлэлийн барилга, замын байгууламж, эрчим хүч, уул уурхай зэрэг мега төслүүдийн хүрээнд байгуулсан гэрээ, FIDIC болон EPC төслүүдтэй холбоотой маргааныг нэг шаттай шийдвэрлэх боломжтойгоороо шүүхийн уламжлалт шат дараалалаас ялгарах онцлогтой.

Барилга, дэд бүтцийн олон улсын арбитрын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Баасансүрэн хэлэхдээ:
“Барилгын салбар хурдацтай хөгжиж, төслүүдийн цар хүрээ, өртөг нэмэгдэж байгаа энэ үед маргаанаас үүдэлтэй ажил зогсох, удаашрах асуудлыг шуурхай, мэргэжлийн түвшинд шийдвэрлэх шаардлага тулгарч байна. Төрөлжсөн арбитрын тусламжтайгаар шүүхэд хандахаас өмнө асуудлыг эвлэрүүлэн зуучлах, хөндлөнгийн дүгнэлт гаргах, маргааныг богино хугацаанд шийдвэрлэх боломж бүрдсэн” хэмээв.

Тэрбээр мөн “Арбитрын бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулахдаа инженер болон эрх зүй хосолсон мэдлэгтэй, туршлагатай мэргэжилтнүүдийг сонгосон. Өнөөдөр 35 арбитрч тангараг өргөж, үүрэгт ажилдаа орж байна. Тэдний 25 хувь нь докторын зэрэгтэй, 50 хувь нь инженер, санхүү, эрх зүйн хос мэргэжилтэй мэргэжилтнүүд юм” гэдгийг онцолжээ.

Энэхүү арбитрын байгууллага нь цаашид барилга, дэд бүтцийн төслийн уялдаа холбоог хангах, гүйцэтгэлтэй холбоотой зөрчил, маргаанд шинжлэх ухаанч үндэслэлтэй, хууль зүйн дүгнэлт гаргах, олон улсын жишигт нийцсэн шударга, үр дүнтэй шийдвэрлэлийг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.

Эх сурвалж: Монголын Барилгын Үндэсний Ассоциаци

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top