x

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн эрчим хүчний системд жинтэй хувь нэмэр оруулж байна

Багануурын 50 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноос хойш төвийн бүсийн эрчим хүчний системд нийт 30.372 сая кВт.цаг эрчим хүч нийлүүлээд байна. Энэхүү байгальд ээлтэй, ногоон технологи бүхий станц нь шөнийн ачаалал багатай үед эрчим хүч хуримтлуулж, өдөр, оройн оргил ачааллын үед буцаан нийлүүлдэг хосгүй давуу талтай. Энэ нь Улаанбаатар хотын ачаалал өндөртэй эрчим хүчний хэрэглээнд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байна.

Улаанбаатар хот нь улсын хэмжээнд нийт эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлдэг бөгөөд дунджаар 1245 МВт ачаалалтайгаар системд ажилладаг. Өнгөрсөн өвөл буюу 2023-2024 оны шилжилтийн улиралд тус бүс нутгийн эрчим хүчний систем 200 МВт чадлын дутагдалд орсон ч шинэ эх үүсвэрүүдийг ашиглалтад оруулснаар уг дутагдлыг богино хугацаанд нөхөж чадсан байна.

Тухайлбал, Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц болон Багануурын батарей хуримтлуурын 50 МВт станц 2024 оны арванхоёрдугаар сараас эхлэн төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Бөөрөлжүүтийн станц нь өнөөдрийн байдлаар Диспетчерийн үндэсний төвийн өгсөн горим, төлөвлөгөөний дагуу тасралтгүй, 100 хувийн гүйцэтгэлтэй ажиллаж, төвийн бүсийн системд тогтмол цахилгаан нийлүүлж байгаа юм.

Эдгээр шинэ эх үүсвэрүүд нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: Диспетчерийн үндэсний төв, Эрчим хүчний яам

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top