x

Хүнсний ногоочид эрт ургацын тарвас, механикжсан тариалалтаар хэрэглэгчдэд хямд үнэтэй ногоо хүргэнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ хүнсний ногоо үйлдвэрлэгчидтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсон, төрөөс үзүүлж буй дэмжлэг, урамшууллын талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй “Орхон түшиг ургац” компани 10 га талбайд тарвас тарихаар төлөвлөснөөс 6 га-д нь эрт ургацын тарвас тарьж, долдугаар сарын 15-наас эхлэн худалдаанд гаргахаар ажиллаж байна. Тус компанийн тариаланчид хүлэмжинд тарьсан үрсэлгээгээ талбайд шилжүүлэн суулгаж, богино хугацаанд боловсорч гүйцэх тарвасыг зах зээлд гаргах бэлтгэлээ хангажээ.

Мөн тус компанийн хувьд төмс, лууван, манжин зэрэг хүнсний ногоог хийн үрлэгч ашиглан тарьж эхэлсэн нь техникжсэн аргаар намар комбайнаар шууд хураах боломжийг олгож байгаа юм. Энэ нь ургац хураалтын үеийн хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх, хураалтын зардлыг бууруулах, улмаар хэрэглэгчдэд хямд өртөгтэй, дотооддоо тариалсан шинэ ногоо хүргэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Ногоочдын зүгээс сүүлийн гурван жилд “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний хүрээнд хүнсний ногооны салбарт олгож буй дэмжлэг, урамшуулал нь бодит үр дүн өгч, тариалалтын хэмжээ эрс өссөн талаар онцлон дурдсан юм. Зарим нэр төрлийн хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг 100 хувь хангах боломжтой болсон нь энэ бодлогын үр дүн гэдгийг тэд хэлж байлаа.

Төрөөс үзүүлж буй урамшуулал нь зөвхөн үйлдвэрлэлийг дэмжээд зогсохгүй, нэмүү өртгийн сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид хүртэлх үнэд эерэгээр нөлөөлж, хүнсний аюулгүй байдлыг хангах үндэс суурь болж байгааг талууд санал нэгтэйгээр тэмдэглэв.

Эх сурвалж: ХХААХҮЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top