x

“Ногоон хэрэм” төсөл өндөрлөж, орон нутгийн тогтвортой ажиллагаа шаардлагатай болжээ

Монгол, БНСУ-ын хамтарсан “Ногоон хэрэм” төслийн хэрэгжилтийн хугацаа 2026 онд дуусах гэж буй энэ үед төслийн гүйцэтгэл 90 хувьд хүрсэн ч цаашид орон нутгийн бие даасан байдал, санхүүгийн тогтвортой байдал чухлаар тавигдаж байна. Цөлжилтийг бууруулах, шар шороон шуурга, элсний нүүдлийг хязгаарлах, говь, тал хээрийн бүсийг ойжуулах зорилгоор 2022 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд эхлүүлсэн III шатны хүрээнд 15 га талбайд Мод үржүүлгийн газар байгуулсан юм.

Гурван жилийн хугацаанд нийтдээ 800 мянга орчим мод бут үрслүүлсэнээс 200 мянга гаруйг бойжуулах талбайд шилжүүлж, 20 мянга орчмыг зах зээлд нийлүүлээд байна. Энэ жил 5.9 га талбайд хөрс боловсруулж, 1.2 га-д хучилт хийжээ. Түүнчлэн улиас, бургас, сухайг мөчрөөр ургуулж, нарс, шинэс, хуш, гүйлс зэрэг модыг хүлэмжинд үрслүүлж байна.

Бүтээн байгуулалтын хүрээнд гүний худаг, 50 тоннын ус нөөцлөх сав, агуулах, цахилгааны шугам, сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг эко сургалтын төвийг байгуулжээ. Энэ нь экологийн боловсрол олгох, иргэд байгууллагад арга зүйн зөвлөгөө өгөх, чадавхжуулах үүрэгтэй юм.

Гэвч төслийн дараах үйл ажиллагаанд тулгарч буй гол бэрхшээл бол тарьц суулгацыг зах зээлд нийлүүлэх боломж хомс, орон нутгийн бодлого тодорхойгүй, санхүүжилт, зохион байгуулалт дутмаг байгаатай холбоотой. 10 мянга орчим бургас, улиас, 160 мянга гаруй хайлаасны суулгац ойжуулалт, ногоон байгууламжид ашиглагдахад бэлэн боловч борлуулах гарцгүй байна. Үүнээс шалтгаалж ихэнх суулгац зооринд хадгалагдаж байгаа аж.

Төслийн дараа “Арвай” мод үржүүлгийн газар нь аймаг, бүс нутгаа мод, суулгацаар хангах зорилготойгоор өөрийгөө санхүүжүүлж, үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэхэд чиглэж эхэлжээ. Төслийн удирдлагын зүгээс төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоо, дэмжлэг чухал байгааг онцолж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top