x

Барилгын тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломжтой боллоо

Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг 2025 оны зургаадугаар сарын 10-наас эхлэн license.mn цахим системээр дамжуулан авах боломж бүрдлээ. Энэ нь барилгын салбар дахь томоохон шинэчлэл бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог дараах үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрлийг хамарч байна:

  • Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах

  • Барилгын ажил гүйцэтгэх

  • Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт

  • Засвар үйлчилгээ эрхлэх

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Зөвшөөрлийн зөвлөлөөс улс орон даяар тусгай зөвшөөрлийг нэг цонхны зарчмаар олгох зорилгоор энэхүү системийг ашиглалтад оруулж байгаа юм.

license.mn системийн гол давуу талууд:

  • Цахим бүрдүүлэлт: Бүх материалыг цахимаар илгээх тул дугаарлах, цаасан материал хэвлэх шаардлагагүй болно.

  • Цахим гэрчилгээ: QR кодтой, нууцлалтай гэрчилгээ олгоно.

  • Цагийн хязгааргүй үйлчилгээ: Ажлын цагаас үл хамааран хүссэн үедээ үйлчилгээнд хандах боломжтой.

  • Ил тод байдал: Шийдвэр гаргах шат бүрийг систем бүртгэж үлдэх тул хүнд суртал буурч, хяналт тавих боломж бүрдэнэ.

  • Инженер техникийн ажилтны шилжилт: Компанийн хариуцлагыг нэмэгдүүлж, тухайн байгууллага өөрөө шилжилт хийх боломжтой.

  • Ашиг сонирхлын зөрчлөөс ангид: Хүний оролцоо багасаж, шийдвэр гаргалт илүү шударга болно.

Шинэчлэлийн талаар Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг, “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-ын ерөнхийлөгч Н.Баярсайхан нар мэдээлэл өгсөн бөгөөд энэ тогтолцоо нь зөвшөөрөл олголтыг илүү үр ашигтай, хариуцлагатай, хөндлөнгийн хяналттай болгоно гэдгийг онцолсон байна.

Эх сурвалж: Барилга.мн, license.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 10 цаг 16 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 10 цаг 23 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 10 цаг 28 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 10 цаг 34 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 10 цаг 46 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 12 цаг 39 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 13 цаг 16 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 13 цаг 29 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 13 цаг 37 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 13 цаг 43 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 13 цаг 53 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 13 цаг 55 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 14 цаг 8 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 14 цаг 18 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 15 цаг 0 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 15 цаг 5 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 15 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 16 цаг 22 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top