x

“Чингис хаан” олон улсын нисэх буудал ACI-ийн гишүүнчлэлийн гэрчилгээг албан ёсоор хүлээн авлаа

“Чингис хаан” олон улсын нисэх буудлын менежментийг хариуцагч “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компани Олон улсын нисэх буудлуудын зөвлөл (Airports Council International, ACI)-ийн Ази, Номхон далай, Ойрхи Дорнодын бүсийн гишүүнээр элссэн бөгөөд өнөөдөр гишүүнчлэлийн гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.

Гэрчилгээг ACI-ийн бүсийн захирал Стефано Барончи “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” компанийн гүйцэтгэх захирал Нода Тэцүод гардуулсан юм. Энэхүү үйл явдал нь Монгол Улсын агаарын тээврийн салбарын хувьд олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, салбарын менежмент, аюулгүй байдал, хэрэглэгчийн үйлчилгээ, тогтвортой хөгжил зэрэг олон чиглэлд шинэ боломжуудыг нээж буй чухал алхам болж байна.

ACI нь 1991 онд Швейцарын Женев хотод байгуулагдсан бөгөөд дэлхийн 170 оронд 2181 нисэх буудлыг эгнээндээ нэгтгэсэн, салбарын бодлого, стандарт, аюулгүй байдал, үйлчилгээг олон улсын түвшинд уялдуулан хөгжүүлэх эрхэм зорилготой байгууллага юм.

Гишүүнчлэлд нэгдсэнээр Монголын тал олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт, тогтвортой хөгжлийн хөтөлбөрүүд, агаарын тээврийн үйлчилгээний чанарын сайжруулалт, нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр бодит дэмжлэг авах боломж бүрдэж байна. ACI-ийн бүсийн захирал Стефано Барончи “Монгол Улс энэ бүс нутаг дахь хөгжлийн хурдацад өөрийн хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Компанийн гүйцэтгэх захирал Нода Тэцүо “ACI-ийн гишүүн болсноор зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус, туршлага түгээгч болох боломж нээгдэж байгаа бөгөөд энэ нь Монголын иргэний нисэхийн салбарын цаашдын хөгжилд стратегийн ач холбогдолтой” хэмээн тэмдэглэлээ.

Эх сурвалж: Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт, ACI

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top