x

Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад амжилттай зохион байгуулагдлаа

Монгол Улсад мэдээллийн технологи, программ хангамжийн салбарын залуу мэргэжилтнүүдийн ур чадвар, авьяасыг сорьдог, улсын хэмжээний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Монголын Үндэсний Программчлалын XV олимпиад энэ оны тавдугаар сарын 17-ноос 19-ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, “И-Монгол академи” УТҮГ хамтран тус олимпиадын зохион байгуулагчаар оролцон, тэмцээний цар хүрээг өргөжүүлж, бодлогын түвшний дэмжлэг үзүүллээ.

Олимпиадын хаалтын үйл ажиллагаанд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од оролцож, тэмцээнд оролцогч оюутнууд, багш дасгалжуулагчид, зохион байгуулагчид болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзан: “Монголын Үндэсний Программчлалын Олимпиадад оролцсон оюутнууд сүүлийн жилүүдэд олон улсын буюу Азийн бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, медаль хүртэж буй нь манай улсын мэдээллийн технологийн салбарт өндөр потенциал бүхий хүний нөөц тасралтгүй бүрэлдэн бий болж байгаагийн илэрхийлэл юм. Цаашид ‘Цахим үндэстэн’ болох төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд технологийн чадварлаг боловсон хүчин зайлшгүй шаардлагатай тул мэдээлэл технологийн салбарын олимпиад, хөтөлбөрүүдийг яамнаас тууштай дэмжин ажиллана.” хэмээн онцоллоо.

Олимпиадын хүрээнд улсын хэмжээнд мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр суралцаж буй шилдэг оюутнууд алгоритм, программчлалын нарийн бодлогуудыг багийн зохион байгуулалттайгаар шийдвэрлэж, мэдлэг, чадвараа бодитоор сорьсон юм. Энэ нь оюутнуудын мэргэжлийн хөгжилд үнэтэй туршлага болж, олон улсын тэмцээнүүдэд оролцох гарааны эхлэл болж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
А.Сосорхүү жонокүчи зиндаанд түрүүлж, Б.Мөнх-Оргил дахин макүүчид дэвшлээ 15 цаг 39 мин Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад Монгол Улсыг дампууруулах хэмжээний төсөв орж ирсэн 16 цаг 12 мин Онцгой байдлын алба хаагчид иргэдийг бүх нийтийн биеийн тамирт уриаллаа 17 цаг 26 мин Х.Тэмүүжин: Хуулиас гадуур зарцуулсан зардлаа төсвийн тодотголоор хаах гэж байна 17 цаг 43 мин Хувийн сургуулийн талаар 10 ташаа ойлголт 18 цаг 24 мин Годрон өвчний улмаас 3000 гаруй ямааг устгалд оруулжээ 18 цаг 40 мин Биологийн экосистемийг судалж, хамгаалах тухай хэлэлцэж байна 18 цаг 47 мин Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн 18 цаг 57 мин Эмэгтэйчүүд 7 дугаар байрт шалгарч, эрэгтэйчүүд “В” ангилалдаа мөнгөн медаль хүртэв 19 цаг 19 мин Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжээ 19 цаг 25 мин Пара жүдочид багийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 19 цаг 29 мин Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц дэвшил гарсан 19 цаг 33 мин Бидний үеийнхэн түмэн буруутай, харин Та нар? 19 цаг 54 мин УИХ-ын гишүүд Швейцарын Холбооны Улсад айлчлав 20 цаг 9 мин Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэний мэдээллийг ирүүлжээ 20 цаг 30 мин Алтан цомын багууд найман бөхөө шууд сонгоно 20 цаг 50 мин Осолдсон иргэдэд анхны тусламж үзүүлж, амь насыг аварчээ 20 цаг 57 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 21 цаг 3 мин “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэнэ 21 цаг 10 мин Германы шатарчид дэлхийн олимпиадаас 26 жилийн дараа медаль хүртэв 21 цаг 16 мин
iИх уншсан
Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Н.Алтанхуяг: Зөвхөн зарлага, өр хоёрынх нь хэмжээг харахад М... Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Оросын талд тулалдаж байгаад Украинд олзлогдсон монгол иргэн... Бид бол монголоид хүмүүс Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... Цагаачлалын хямралын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулжэ... Трамп: Ши Жиньпинтэй хийсэн уулзалтын үр дүнд асар их ахиц д... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм...
Top