Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) болон ОХУ-ын “Экспортын төв” групп хамтран “ОХУ-аас Монгол Улсад хэрэгжүүлэх олон салбарын бизнес” уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд Оросын хөдөө аж ахуй, химийн үйлдвэрлэл, мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 40 гаруй компани оролцож, “Орост үйлдвэрлэв” бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байна. Тухайлбал, Мираторг ХХК, Минимакс-94 ХК, Агама-Строй ХХК, Промпродукт ХХК, Глобал Дент ХХК зэрэг салбартаа тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл багтжээ.
Уулзалт тавдугаар сарын 23-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд чөлөөт худалдааны хэлэлцээрийн төслийг танилцуулахын зэрэгцээ хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх боломжийг эрэлхийлж, шинжээчдийн илтгэл, бизнес эрхлэгчдийн уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Эх сурвалж: МҮХАҮТ