Нийслэлийн статистикийн газраас 2025 оны тавдугаар сарын 19-ний өдрийн махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тус өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17188 төгрөг, үхрийн ястай мах 20195 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа аж.
Харьцуулбал, өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.2 хувиар буурч, 20195 төгрөг болсон бол үхрийн цул мах мөн 0.2 хувиар буурч, дунджаар 23364 төгрөгийн ханштай байна.
Эх сурвалж: Нийслэлийн статистикийн газар