x

Ноолуурын үнийг тогтворжуулахын тулд 500 тэрбумын вексель гаргаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, ноолуурын бэлтгэл, зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулга хийлээ. Тэрбээр өмнөх буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн Засгийн газрын 19 дүгээр хуралдааны тэмдэглэлд тусгагдсан чиглэлийг дахин танилцуулсан бөгөөд энэ нь ноолуурын үнийн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, 500 тэрбум төгрөгийн дүнтэй, жилийн 12 хувийн хүүтэй энгийн вексель гаргах үүрэг даалгаврыг холбогдох байгууллагад өгсөн тухай байв.

Энэхүү шийдвэрийн хүрээнд үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоо, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ноолуур бэлтгэлийн явц, бизнесийн орчны өөрчлөлт, түүхий эдийн худалдан авалт, дотоод болон гадаад зах зээлийн чиг хандлага, тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн байна. Ялангуяа баруун бүсийн үйлдвэрлэгчид эргэлтийн хөрөнгийн дутагдалтай байгаа тул векселийг хэрхэн мөнгөжүүлэх, түүхий эдийг барьцаалах, малчдаас тогтвортой үнээр худалдан авах зэрэг асуудлыг онцлон хөнджээ.

Монгол Улс энэ онд ноолуурын салбарт анх удаа түүхий эдийн 50 хувийг бэлтгэж эхэлсэн нь дотоодын боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг тогтворжуулахад ахиц гаргасан гэж үзэж байгаа бөгөөд цаашид уг хэмжээг 100 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Үүнтэй зэрэгцэн ноолуурын үнийг тогтворжуулах, үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах, болзошгүй хүндрэлүүдийг эрсдэл багатайгаар даван туулахад Засгийн газар, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа чухал гэдгийг сайд Ж.Энхбаяр онцолсон юм.

Эх сурвалж: Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ 11 цаг 9 мин Британийн гүнж Евгени гурав дахь хүүхдээ өлгийдөж авлаа 11 цаг 16 мин Таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах XI тэмцээнд 32 орны тамирчид өрсөлдөж байна 11 цаг 21 мин Монгол, Польшийн соёл, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов 11 цаг 27 мин Монгол Улс “Garuda Candi Dharma III 2026” олон улсын энхийг сахиулах сургуулилтад оролцов 11 цаг 39 мин “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй аваарай 13 цаг 32 мин Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь 14 цаг 9 мин Неймар зодог тайлах эсэхээ 12 дугаар сард шийднэ 14 цаг 23 мин Олимпын аварга Михо Такагиг Ард түмний хүндэтгэлийн одонгоор шагналаа 14 цаг 30 мин Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний байгууллагууд, иргэд бэлтгэлээ сайн хангах нь зүйтэй 14 цаг 37 мин Финланд Улстай боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 46 мин ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр гурван хүн хэвтэн эмчлүүлж байна 14 цаг 48 мин БНХАУ-ын Ляонин мужийн төлөөлөгчид НИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа 15 цаг 1 мин SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ 15 цаг 11 мин Н.Учрал: Бүсийн чуулган, форум, салбарын ойн арга хэмжээг цуцална 15 цаг 53 мин Өнгөрсөн сард 1,439.2 кг үнэт металл худалдан авчээ 15 цаг 58 мин “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23.3 хувиар нэмэгдэнэ 16 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан, дуу цахилгаантай аадар бороо орно 17 цаг 15 мин Н.Адилбиш: Авто зам ашигласны төлбөр нэмэх Засгийн газрын тогтоол буруу байна Уржигдар 17 цаг 00 мин Даян аварга Б.Орхонбаяр, Улсын заан Д.Анар, Б.Серик нар "Дэлхийн нүүдэлчдийн наадам"-д оролцоно Уржигдар 16 цаг 54 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Д.Трампын ярьсныг Ираны тал няцаалаа П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан... Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр ... Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Кристофер Ноланы трауматай Одиссей Н.Учрал Г.Дамдиннямаа дагуулаад Солонгос руу биш, Орос руу я... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Э.Бат-Үүл: Оросууд Монголын шатахууны хараат байдлыг хадгала... Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохы... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамты... СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо ...
Top