x

Өрхийн дундаж орлого 1.8 сая, зарлага 2.9 сая төгрөгт хүрчээ

2025 оны нэгдүгээр улиралд өрхийн сарын дундаж бодит орлого 1.8 сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс 99.2 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ өсөлтөд цалин, тэтгэвэр, тэтгэмжийн орлого голлон нөлөөлсөн байна. Цалин хөлсний орлого 52.5 мянгаар, тэтгэвэр, тэтгэмж 17 мянгаар өссөн нь нийт бодит орлогыг 5.8 хувиар нэмэгдүүлжээ.

Мөнгөн орлого ба бүтэц:

  • Сарын дундаж мөнгөн орлого: 1.7 сая төгрөг

  • Орлогын бүтэц:

    • Цалин хөлс – 57.4%

    • Тэтгэвэр, тэтгэмж – 22%

    • ХАА-н орлого – 7.6%

    • Үйлчилгээ, үйлдвэрлэл – 5.6%

    • Бусад орлого – 7.4%

Сард 700 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 82.4 мянга байгаагийн зэрэгцээ 3 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 352.7 мянга болж, дундаж болон өндөр орлоготой өрхүүдийн тоо нэмэгдсэн байна. 2024 оныхтой харьцуулахад, 4 саяас дээш орлоготой өрх 64.9 мянгаар нэмэгджээ.

Зарлагын бүтэц, өөрчлөлт:

  • Сарын дундаж мөнгөн зарлага: 2.9 сая төгрөг (385 мянгаар нэмэгдсэн)

  • Зарлагын бүтэц:

    • Хүнсний бус бараа, үйлчилгээ – 67.5%

    • Хүнсний бүтээгдэхүүн – 19.6%

    • Бэлэг, тусламж – 1.9%

    • Бусад – 11%

Хүнсний зарлагын бүтцэд:

  • Мах, махан бүтээгдэхүүн – 31.1%

  • Гурил, гурилан бүтээгдэхүүн – 23.8%

  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг – 12.3%

  • Ногоо, навчит ургамал – 7.8%

Мах, жимс, хүнсний ногооны зарлага өссөн бол сүү, өөх тос, амттан зэрэг зарлага буурчээ.

Хүнсний бус бараа, үйлчилгээний зарлагад:

  • Тээврийн хэрэгсэл – 13.2%

  • Хувцас, гутал – 11.5%

  • Харилцаа холбоо – 6.8%

  • Эм, эмнэлгийн үйлчилгээ – 6.2%

  • Боловсрол – 4.4%

Мөнгөн зарлагаар бүлэглэхэд:

  • 700 мянга хүртэл зарлагатай өрх 40.2 мянга, буурсан

  • 3 саяас дээш зарлагатай өрх 344.7 мянга, нэмэгдсэн

Сард 2.1 сая төгрөгөөс дээш зарлагатай өрхүүдийн хүнсний зардал буурч, хүнсний бус зардал 70.2%-д хүрсэн байна. Орлого нэмэгдэхийн хэрээр хүнсний бус зардал давамгайлж буй нь өрхийн хэрэглээний бүтэц өөрчлөгдөж буйн илрэл юм.

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18 Монголын пара шатарчид дэлхийн III олимпиадад VI байрт шалгарлаа 2026-09-18 Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавилаа 2026-09-18 Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв 2026-09-18 Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуудах хуудас ирүүлжээ 2026-09-18 Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална 2026-09-18 Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр үлдээв 2026-09-18 iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ 2026-09-18 Зүрх судасны үндэсний төвийн шинэ барилгын шавыг тавилаа 2026-09-18 Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь нэн тэргүүний ажил биш 2026-09-18 М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ 2026-09-18 "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ 2026-09-18 Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо 2026-09-18 Ж.Ассанж "эргэж ирснээ" нийгмийн сүлжэээгээр мэдэгдэв 2026-09-18 МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын улс төрийн замнал 2026-09-18 Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  2026-09-18 Дэлхийн хамгийн баян хүмүүсийн топ 10-т зөвхөн америкчууд нэрлэгдэв 2026-09-18 Хэнтийн уулархаг нутаг, Орхоны сав газраар ахиухан хэмжээний бороо орно 2026-09-18 М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж байгаа ч улс удирдах нь хэр олон байна 2026-09-18
iИх уншсан
Хятадын шүүхээс Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд зарлан дуу... АН-ын “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх” тогтоолын төслийн ... Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрий... Х.Тэмүүжин: Хууль амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй болсон учр... М.Энхбадрал: Намууд сонгуульд ялдаг хүмүүсийг бэлтгэж чадаж ... “Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглосон нь” буюу С.Ама... С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг... Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр үлдээлээ МАН-ын 68 гишүүнээс 27 нь сайд болсон гурван Засгийн газрын ... Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхаарууллаа "Ард түмэн” явлаа. АРДТҮМЭН ирнэ Д.Трамп Европын Холбоотой худалдаагаа зогсоож болзошгүйг анх... Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг шууд устгах нь ... Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй... Соболенко US Open-их дуулгын шигшээд хожигдов  Ли Жэ Мён Ойрх Дорнодод цэргийн хүч илгээхгүй гэж мэдэгдэв Хөрөнгө оруулалтын форум Лондон хотод боллоо Т.Санаэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ гол сайд нарыг хэвээр ... М.Аббаст виз олгохоос АНУ дахин татгалзжээ
Top