x

Монголын хөрөнгийн бирж Хятадын нүүрсний зах зээлийн чуулга уулзалтад оролцлоо

2025 оны тавдугаар сарын 13–15-ны өдрүүдэд БНХАУ-ын баруун урд бүс нутагт болсон коксжих нүүрс, коксын зах зээлийн XII удаагийн олон улсын уулзалтад “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Дөлгөөн болон Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны биржийн гишүүнчлэл хариуцсан мэргэжилтэн А.Цэрэнлхам нар оролцлоо.

Тэд уулзалтад оролцогчдод Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны зах зээлийг сурталчлан таниулах, олон улсын оролцогчдын тоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж, биржийн арилжааны журам, шинэчлэл, зарчим зэргийг танилцуулсан юм.

Мөн БНХАУ-ын Сычуань мужийн Чэндү хотод зохион байгуулагдсан ган, төмрийн хүдэр, өнгөт металл, эрчим хүчний олон улсын зах зээлийн MySteel.com платформын төлөөлөлтэй уулзаж, Монголын хөрөнгийн биржээс хэрэгжүүлж буй нүүрсний үнийн индексжүүлсэн арилжаа-ны нөлөөлөл, үр нөлөөний талаар хамтарсан судалгааны ажлыг эхлүүлэх талаар санал солилцсон байна.

Цаашид нүүрсний төрөл тус бүрээс гадна төмрийн хүдэр, зэсийн баяжмал зэрэг бүтээгдэхүүнийг мөн индексжүүлсэн үнэ дээр үндэслэн арилжаалах боломжийг судалж, олон улсын жишигт нийцсэн арилжааны бүтэц бүрдүүлэхэд анхаарч байгаагаа уулзалтаар танилцуулжээ.

Тус чуулга уулзалтад БНХАУ-ын нүүрс угаах, коксын болон гангын үйлдвэрүүдийн 300 гаруй аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл оролцсон нь олон улсын хэмжээнд Монголын хөрөнгийн биржийн идэвхтэй оролцоог бататгасан томоохон алхам боллоо.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ 6 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав 12 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв 21 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна 26 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 33 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ 36 мин Хөгжих үү, хоцрох уу? 44 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй 1 цаг 1 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 19 цаг 31 мин Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 19 цаг 31 мин Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 19 цаг 42 мин Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 20 цаг 11 мин Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 23 цаг 30 мин 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 23 цаг 32 мин Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 23 цаг 33 мин Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 23 цаг 42 мин ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөх хугацааг 7 жил болгон сунгахыг судалж байна 23 цаг 44 мин Д.Трамп: АНУ болон Иран улс энхийн хэлэлцээрт хүрэхэд маш ойрхон байна Өчигдөр 14 цаг 44 мин Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр 14 цаг 43 мин Олон улсын болон үндэсний томоохон компаниуд Ханбогд суманд салбараа байгуулж байна Өчигдөр 13 цаг 19 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур... "Улаанбаатар марафон 2026" олон улсын гүйлтийн бүртгэл үргэл...
Top